Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2007-10-19
Хөөрхий охид минь дээ

Хангүг эрчүүдтэй суух гээд 50 орчим охид хүүхнүүд зургаа, зараа танилцуулгаа Солонгос site  дээр тавьчихаж.  Ой гутах шиг л боллоо. Хайран сайхан охид минь .  Хууль зүйн яам, Гадаад хэргийн яаман дээр цагдаа, шүүх дээр, орон нутагт зөвхөн үүнээс үүнээс л урьдчилан сэргийлэх гэж сургалт семинар явагдаж дуусаагүй байхад охид маань бөөн бөөнөөр солонгос эрчүүдийн өвөрт орж хэвтэхийн  хүслэн болжээ. Амар хялбар аргаар амьдрах далд санаа нь ч  үүнтэй холбоотой биз. Угтаа эдшээр охид хүүхнүүд маань хүн худалдах  хэргийн золоис хохирогч болж болзошгүй.

Харин энэ бүхний ард юу нуугдаж байгааг тэд мэдэхгүй Тэнд очоод нэргүй зарц, боол, шивэгчин, ширээний хүүхэн хийнэ, Өдөржин тариан талбай дээр хүчээр хөдөлмөр эрхлүүлэнэ. Тэндээс хэзээ ч ирж чадахгүй байж ч мэднэ, бүх бичиг баримт олдохгүй бол хэдэн жилээр ч хамаагүй хүний газар хүний эрхэнд байна гээд бод.....

Эх орноосоо явахдаа  тэгээд өмхий хэдэн хангүг хөгшчүүлийн /ихэнхи тийм эрд очино доо/  мэдэлд очих хувь заяаг хүсч байгаа охидуудддаа харамсаж сууна. Хөөрхий охид минь дээ Ядаж үүнээс өөр арга баймаар л юм.  Ирээдүйгээ, үр удмаа, үлдэх хор уршигаа бага ч гэсэн бодож үзмээр л юм. Харин үүний төлөө шийдвэртэй алхам хийж гэж байгаа нэг төрийн бус байгууллагатай хамтран ажиллаж байгаа.  Бултаараа хамтраад  энэ бүхийг ойлгуулах гэж байгаа  охидууддаа. Ойлгох нэг бий гэж бодож байна.

Амь биш заяа биш ямар гадаад хүнтэй суух... Тээн нөхдөө. Хөөрхөн сайхан охид хүүхнүүдэд маань боломж зөндөө байна ш дээ.  Харин нохой шиг явна уу гахай шиг явна уу тэдний ухамрсарын асуудал..... /obod 2007.10.20/

Сэтгэгдэл:


сэтгэлгээний ядууралтай өөрийгөө үнэлэх үнэлэмж, бодол санааны эрч хүч муутай, үүх түүхээ мэддэггүй бахархах сэтгэлгээ байхгүй энэ нийгэмд гүйцэтгэх ройль муутай тэднийг бид тийш нь түлхэж байгаа юм
Бичсэн: g84 цаг: 08:52, 2008-12-05 | Холбоос | |


Сэтгэгдэл
ochdorjin naadhiig chin harj oi gutav. negent amidral uzchihsen humuus bol odoo yaaya gehev getel dunguj amidralaa ehelj yavaa ohid ch ih bh yum. heterhii belenchleh uzelee geehguim bh daa.
Бичсэн: lazulum цаг: 16:49, 2007-10-19 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax