Андуудтайгаа саяхан уулзлаа. Ойрд уулзаагүй их сайхан байлаа доо. Баахан буу халах шив. Буу халах гэхээсээ илүү хашгирсан гэвэл дээр байх. Багын хэдэн найз нараас маань одоо хэдхэн нь л үлдсээн. Ихэнхи нь эхнэр хүүхэдтэй болоод найз нар тэгэсгээд мартагддаг бололтой юм билээ. Хааяа нэгнийх нь гэрээр орохоор эхнэр нь харамлангуй аястай байна. Дагуулаад дампуурна гэж бодддог бололтой. Яахав нөхдүүд гарахдаа миний нэр барьж гарсаар хашраачихсан бололтой дог. Одоо яахав хүндэтгэн үзэх шалтгаан байсан байх гээд тоохгүй өнгрөхөөс.
Олон найз, нөхөдтэй болжээ. Энэ тусмаа л ажил сайн бүтэж, стрест орох нь багасч, хийх бүтээх нь ихэсч л өнгөтэй өөдтэй явна. Инээж хөөрч баярлаж аз жаргалтай яваагийнх найз нөхдийн маань ач.
Хүмүүс найз нарыгаа хаашаа юм: нэгдүгээр найз, хоёрдугаар найз, энэ хамгийн сайн найз, энэ дараагийнх гэж ангилаад байгаа нь надад ойлгомжгүй байдаг . Цаг хугацааны хувьд хэн хэнтэй ч найзлаж нөхөрлөж явах учраас энэ хүн дугаарлах асуудал нээх утгагаүй зүйл шиг санагдаад байгаа юм.
Яахав итгэж болох, сайн мэдэхгүй учраас яваандаа итгэх гэх мэт бол байж бололх л юм. Найз л бол найз... Би найзуудыггаа янз бүрээр дуудах дуртай ихэвчлэн "анд" эсвэл "анжгай " ч гэх юм уу. Хоч нэрээр нь дуудахаар гоё байдаг байлаа. Хүн гэхдээ нэрэндээ хамгаас их хайртай байдаг учраас хочооор дуудаад байх нь тийм сайхан зүйл биш гэдгийг сүүлд л ойлгосон .
Өдий нас хүртэлээ нөхдүүдээрээ хүрээлүүлээд, өөрөө тэднийгээ хүрээлэхэд оролцоод нийгмийнхээ нэгээхэн эд эс болоод явж байгаадаа тунчиг сэтгэл хангалуун байдаг даа ... /obod 2007.10.20/