Хүний төлөө бусдын иөлөө амьдарлынхаа нэг хэсгийг зориулаад явж байгаа хүмүүсийг би аймаар шүтдэг юм. Хүүхдийн хорих ангиар орсон нэг дунд эргэм насны эр ял эдэлж байгаа хүүхдүүдэд хичээл зааж байна. Бүр үнэн сэтгэлээсээ хамаг анхаарлаа төвлөрүүлээд л бага ч атугай юм сургачихсан гээд л......
Ял эдэлж байгаа ч гэсэн хүүхдүүд маань түрхэн зуурын хичээл заалгуулж байгаа ч царайд нь аз жаргал тодорч, нийгмээс салан тусгаарлагдсан гэдгээ ч мартчихсан байж байхыг нь хараад өхөөрдсөөн. Хамар мамар нь бал мал болцон байсан ш дээ..хөөрхөн
Гэмт хэрэг үйлдэх замд нь нөлөөлсөн эцэг эх, уруу татагчид олон бий. Нийгэмд байгаа олон шалтгаан нөхцөлөөс болж буруу зүйл хийж байгаа гэдгээ ч ухамсарлах ухаан нь бүрэлдээгүй, мэдээгүй байсан байж болох шүү дээ.
Хэн нэгний төлөө амьдрах нь дэндүү сайхан зүйл болохоор амьдрал өөрөө утга учиртай юм шигээ . ...........эргээд хэн ч болж болох дарга, эмч, геологч гээд л... Гэхдээ л сайн хүн болоосой
Хувиа бодсон хүмүүс зөвхөн өөрсдийнхөө л төлөө амьдардаг, би л болж байвал , миний ажил бүтэж байвал .... Онцлог нь тийм хүмүүс урт насалдаг юм . Биеэ хайрласаар байгаад , өөрийгөө халамжилсаар байгаад тэр ......Харин сүүлд ганцаараа үлдсэн байна.
Хүний төлөө явдаг нь богино наслах юмдаа.
бичлэг
