Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2007-10-25
Зурагт үзэж чадахаа байлаа

Аль сувгаар юу үзэхээ ч мэдэхээ байлаа. Аль улирсан баларсан Соц үеийн магтан дуулал бүх сувгаар үргэлжилнэ. Хэрэлдэнэ, хэлцэлдэнэ, сайрхана, чамирхана.  Бүр бүх сувгаар шүү . Нэг юмыгаа COPY , PASTE  хийгээд байгаа юм уу хаашаа юмбэ? 

                    Хүн болгоны мэдэж байдаг дарвайтлаа пиджакиндаа чихэлдсэн хэдэн гахайнууд юу ярьж байгаагаа ч мэдэхгүй байж сэгсийтлээ хуралдаад байх юм. Хуралдсаар байгаад юу болж байгааг ч харах сөхөөгүй байна.

Тэнд ардууд автобусандаа мөнгөө төлж чадахгүй алхаж явцгааж байна. Энд хүүхдүүд идэх юмгүй байна.  Хамраараа газар хатгаад унаж байна. Зарим нэг нь дайралдсанаа хулгай хийгээд....  өдөрт 30, 40 ,50 гэмт хэрэг бүртгэгдээд, үйлдэгдээд л .... Өөр  хийх юмгүй, амьдарлын эх үүсвэргүй,  ажлын байргүй хүмүүс өлсөж үхэлтэй биш дээ хэдэн биенийгээ дээрэмдээд, алж хядаад , шулаад, хулгайлаад, залилаад дуусах юм уу?  Сүүлд нь бүгдийг шоронд оруулаад дуусчихаар хятадууд л эх нутгаар минь  дүүрэх юм байна л даа 

Үхсэнийх нь эдийн засгийн хөгжил өссөн энээ тэрээ .... ахиад л эргээд  шилжилтийн үеийнхээсээ доор байдалд орлоо ш дээ. Эргүүтсэн хэдэн төлөгнүүдээсээ нэг салчих ухаан, эрх уг нь бидэнд хангалттай байсан ш дээ. Одоо ч байгаа. Ядаж эд нарын нэг болохгүйн тулд хичээж л явна...  хувалз, хачиг, аалзнууд нэгэн цагт түрэгдээд зайлах биз гэж найднам... Эрүү нь чилэхгүй бүх сувгаар гарч байна. ...Зурагт үзэж чадахаа байлаа //Обод .2007.10.24 / Бухимдалтай өдөр байлаа . Гэхдээ үнэн юм чинь

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл
надтай адилхан л бухимддын байна
Бичсэн: bilgee28 цаг: 14:43, 2007-10-31 | Холбоос | |


Сэтгэгдэл
oh ene deerh zochin bi shu. log in hiihee martchij
Бичсэн: Miracle (зочин) цаг: 10:30, 2007-10-31 | Холбоос | |


Сэтгэгдэл
Neeree tv uzeh sonin unshih 2 ch getsuu shu. Buur setgeleer unagaad dotor sonin bolgood bachimduulaad haychdiin. Neg bol baahan zar ugui bol nogoo tv chat gej neg gachin balai demii yum, ugui bol neg baahan savangiin duurinuud, hagas dutuu orchuulgatai baruunii kino, teed medee. Medee gej.... medjiigaaz de?
Бичсэн: зочин цаг: 10:29, 2007-10-31 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax