Хүүхэд байхдаа олон сайхан зүйлүүдийг мөрддөг байждээ. Киноны гол дүрийн баатар ах шиг болно, дандаа сайхан харагддаг аав шигээ болно, бүхий л юмыг хийчихнэ, бусдаас хол илүү гоогоо болно гээд дотроо юм юмыг багтаагаад мөрөөдчихсөн гүйгээд л явдаг байсаан.
Харин одоо тэр мөрөөдөл хаашаа ч юм бэ хийсэн одож өдөр тутмын проблемээсээ болоод зүгээр л мөрөөрөө даруухан явдаг нэгэн болчиж. Амьдарлын бяцхаан бартаа сааданд мөрөөдлөө нэг нэгээр гээсээр өөрөөсөө өөр хэн нэгэн ч байгаа гэдгийг мэдэхгүй . Бүх л юман дарлуулж сурчаад....... яваад байх шиг. Үүнийг аав минь харсан бол загнах байсан даа
Хүүхэд ахуй насны мөрөөдлөө орхичихоод багахан зүйлийг хүсч байгаа даа ичих шиг.... Заримдаа олон юм өөрөөсөө нэхээд шаардаад тэрнийхээ төлөө тэмцээд олоод хүрчихсэн хүмүүсийг харахаар мөрөөдлөө биелүүлж дээ гэж боддог оо. Шүтдэг, биширдэг
Харин одоо мөрөөдлөө эргээд нэг саначихсан байя даа! Ядаж 10 хувийг нь олоо юу? Үгүй юм байнаа. Нэг хувь ч хүрэхгүй байна ш дээ
.... Битгий мартаарай мөрөөдлөө . Хүүхэд нас чинь харвал уурлана шүү
/obod, UB, 2007.11.01/
бичлэг
