Богд уулыг эс харвал намар хэвээрээ л байна даа. Улаанбаатарын утаас эс тооцвол намар хэвээрээ л байна даа. Амнаас уур гардагийг эс тооцвол намар хэвээрээ л байна даа. Нэг мэдэхэд цас дарчихсан байгаасай. Өвөл шиг өвөл болоосой. Дээхнээд л хүүхэд байхад аймаар их цас орчихсон цасанд дарагдсан гэрийнхээ хаалгыг ч нээж чаддагүй , цасан дунд шигдээд явж болдоггүй л тийм л байсандаг. Гэтэл одоо тэр цас орохоо байгаад намар ч юм шиг өвөл ч юм шиг муухай болчихож. Бүрзгэр саарал, бүүдгэр муухай цасгүй өвлийг хэдч үзчихэв дээ. Түрүү жил л лав цанын бааз дээр очоод зүгээр л шороон дээр гулгаж байгаад ирсэндэг. Дэлхийн дулаарал энээ тэрээ нь юм болов уу?
Ямартай ч цасыг маш их үгүйлж байна. Би өвөлд дуртай, дүнхийсэн хүйтэн өвлөөр, цав цагаан цасан дээр гүйгээд , цасаар байлдааад , хацраа дааруулаад , чимхээ хайруулаад л явах тун чиг гоё юм чинь. Харамсалтай нь тийм өвөл сүүлийн 3 жил лав үзсэнгүй. Нэвсийтэл цасаар дараад өгөөсэй дээ. Өвлийн сайханыг нэг мэдрэхсэн юмсаа. Блогоо ч бичилгүй удчихаж .
Өвөл намрын завсар сэтгэл ч тавгүйтчих юм урдах бүхэн рүүгээ хүмүүс яараад, ажлын сезон үргэлжлээд л .. ар араасаа хөвөрсөн шалгалт, тайлангаар нэгнийгээ хуурцгаагаад л байдаг л нэг намар дуусч байна даа /Обод 2007.11.13/ Өвөл шиг өвөл болоосой
бичлэг
