Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2007-11-29
Архи....бас бус

Соёмбо гээд сайхан реклам гарчээ. Жүжигчин Амараа гээд залуу тун чиг сэтгэлд хүрэхээр ч аятайхан тоглож. Явж явж нөгөө сайхан Соёмбо маань архи болж хувирах юм. Сүнжин гранд дээр болсон ажиллагаанд нь ихэс дээдсүүд маань сэгсийтлээ уугаад ам уралдаж ирээд л магтах юм. "Францад хайрцагийг нь хийж авчирсан...  дээдсийн тансаг сархад байна..Би ийм юм уух хувьтай хүн юмаа.."  гэж ирээд л жижигрээд л доошоо ороод л юм үзээгүйгээ гайхуулцгаана.

Гурилын үнэ яагаад нэмэгдээд байгааг мэдэж л байгаа байх. Эх орныхоо агуу нутаг дэвсгэрийн /1тэрбум 5 сая га газар нутаг дэвсгэртэй гэж байгаа/1.2%  хувьд нь ч тариалан эрхэлж чаддагүй байж арайхийж тарьсан буудайг чинь манайдаа үндэсний үйлдвэрлэгч гээд байгаа архины том том луугарууд архиа нэрэхээр авдаг юм. Энэ ч дам шууд бус байдлаар нөлөөлж байгаа байх гэж үздэг би.

Урагшаа гүйх байтал хойшоогоо алхаад байдаг. Үүнийгээ  "тогтвортой" хөгжил гэж ярих дуртай нөхөд их байна цаана чинь.  Сонгино Хайрхан дүүргийн 10 жилийн 2 сурагч ДОХ авч гэнэ. Нөгөө "Хүүхэд хамгаалал хөгжил" хөтөлбөр яалаа? гэж асуумаар л байна.  Ингэхэд би хаана байнаа. Эх орондоо юу эсвэл 2-р дайны дараахь Европд байна уу ? /Обод 2007.11.29/

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл
яаана даа, одоо бид ч өнгөрч бид үр хойчоо ийм нийгэмд амьдруулахгүйн төлөө одоо л бид санаачлагатай, ухаантай, зоригтой ажиллаж, амьдрахгүй бол мөхөл ойрхон байнаа. crying
гэхдээ бас сайхан болчвол ч хөгширч зөнөсөн ч гэсэн хэдэн жил амьд явахыг хүсч л таараа
Бичсэн: shine цаг: 20:32, 2007-11-29 | Холбоос | |


Сэтгэгдэл
tiim vv ymar aimar ym be

obod guai ta minii derged baina bi eh orondoo bna
ta haana torsoniig daan ch bi medehgvi

yaandaaa yaana yaana gesen bodoloos haa hol zuhdah bileedee gehdee zuhadmaar bna....
Бичсэн: g84 цаг: 10:45, 2007-11-29 | Холбоос | |


Сэтгэгдэл
харин тийм байлаашд... лаккк санагдаад байсан чинь...
Бичсэн: 300-н блог цаг: 09:44, 2007-11-29 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax