10 жилдээ хэдэн шалгалт өгсөнөө тоолж үзээгүй юм байна. Дээд сургуульд ороод хэдэн шалгалт өгсөнөө тоолж үзээгүй. Бас бус сургуульд , ажилд ороод хэдэн удаа шалгуулсанаа ч тоолж үзээгүй юм байна.
Хэдэн биенээс шалгаж хайран цаг хугацаа, хайран цаасаар нэгнээ хуурч бөмбөгдөнө. Ийш тийшээ зөөж гүйнэ. Нэг нь нэгнээсээ айна. Нөгөө нь харин айлгана. Хадны мангаанаас хүүхэд тэгтлээ айдаггүй байх. Ялангуяа он дуусах ийм мөчид хөөрхий ард түмэн, ажил хийдэг хэд нь хачин их стрессд орно доо.
Шалгуулна дээрээс ар гэрийнхээ шинэ жил, хүүхдийн бэлэг, бусдад өгөх бэлэг, ажлын шинэ жил, найз нартайгаа тэмдэглэх үү гээд л гүйгээд л байна. Гүйгээд л байна. Бие 3 "copy"-дно гэж байгаа бас ч үгүй. Ялангуяа хөөрхий эмэгтэйчүүд үүнд илүү ихээр нэрвэгдэнэ. Тэрнээсээ гарах гэж 1 сарын дунд хүртэл чардайна. Болоогүй цааш нь тэгээд Валентин, цагаан сар , цэргийн баяр , эмэгтэйчүүдийн баяр гээд л ........ энэ биенээс , энэ түрийвчнээс юм үлдэх нь үү үгүй юу?
Он гараад ахиад л шалгалт үр дүнгийн шалгалт гэнэ. Урьдын явсан шалгалт үнэн байж уу гэж шалгадаг гэнэ. Шал утгагүй юм. Одоо бүүр хэлтийгээд хувийн секторт хүртэл нэвтэрчээ. Шалгалт байлгүй яахав хэрэгтэй, хэрэгтэй гэхдээ дэндээд ирвэл шалгалт биш "ялгалт" болно доо ..........
10 жилийн хамаатны дүү маань хүртэл шалгалтаа тоохоо байчихсан, цочирдохоо байсан байна лээ. Хэт их шалгалт аваад байхаар тэгж байгаа байх. Бид нар чинь мундаг ач холбогдол өгөөд хичнээн гүйдэг бил ээ дээ . /одоо тийм биш болжээ/
бичлэг
