“Хуучны эд” гэдэг ямар билээ дээ удах тусам өнгө ороод л ярих юм биш
Өглөө хар үүрээр монголын радио орлоо. Амьхандаа “одод болохын хүслэн”-д орж байгаа нь тэр. Үүднээсээ авахуулаад жаахан ч гэсэн өөрчлөгдсөн боловч яг студи дотроо өнөөх л та бидний танил болсон “орос ах нарын” тоног төхөөрөмж луглайгаад л масс эзлээд, өнөөх л танил болсон “ВЫКЛ.”, “ПАУЗ гэсэн бичиг бүхий кнопууд, эргүүлдэг чангалдаг бартагдуухан тохируулгууд, сэвээр /северь/ гэдэг байсандаа том радио, өдрийн гэрлийн “мангар” том суурь, мэбэль модон хаалга нь хуучраад л яг анх байгуулагдсанаасаа хойш тэр чигээрээ байгаа нь илтээ.Хуучин хувцсаа өмсөхөөр яадаг билээдээ нээх сайхан зөөлөн эвтэй, зөөлөн, урдагдаж, гэмтэнэ гэж байхгүй. Шинэ юм авахаар яадаг билээдээ ингэчихвий тэгчих вй гэсээр байгаад тос болгон завааруулж, хашаа давж байгаад урж орхидог бид дээ. Хуучны эд гэдэг сайхан юм.
3 настай байхад миний ээж “том болоод өмсөг” гэж сумын хоршооноос үнэ цохин байж арын хаалгаар авч өгсөн 30 төгрөгний “Норвеги тэшүүр” намайг том болохыг хүлээгээд болкоон дээр 15 жил хэвтсэн боловч өнөөх “жижиг” эзнээсээ шалтгаалаад хэрэглэгдэхгүй байна. “Төлөвлөснөөс” бага өссөн болоод 41 размерийн тэр тэшүүрд би “балчирдсан” хэвээрээ л байна. Яахав одоо 39 ийг өмсдөг юм чинь. 30 нас хүртэл эр хүн бага ч гэсэн өсдөг гэнэ лээ. 2 жил гүрийж байгаад ахиад нэг өмсөж үзэхээс . Ээж яаж тооцохоороо надыг “том эр” болно гэж бодсон юм болоо ? Гэвч энэхнүү тэшүүрний “ид шид”-ийг нь үзэх нь битгий хэл мөсөн дээрээс мөлхөөд гэртээ харих бололтой дог. “Хуучны эд” гэдэг сайхан юм олон жил эзнээ гололгүй хэвтэж л байдаг... /обод/
бичлэг
