Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2008-07-07
HERO
 

БААТАР

Хүүхэн эргүүлдэг, найз эмэгтэйтэй болдог баатар эр Obod ….  Баатар ч гэж дээ хөөний эр…. Утасных нь дугаарыг мартсанаас болоод эгээтэй л  delete-лэгдсэнгүй. Төд удалгүй нөгөөх бүсгүй маань надад нүүр өгөхөө байж тэгэсгээд энэ явдал эцэс болов.  Сайндаа ч мартаагүй юм, автоматаар гар утсан дээрээ хадгалсаны гай. Утсаа хаячихсан хэрэг..

Уг нь сайхан, хөөрхөн хүүхэн л дээ. Ухааныг нь ухамсрыг нь харин би хэмжиж үзээгүй юм байна.  Тэр ч яахав, ямар хэмжиж үзэх албатай ч биш. Харин хүний утасны дугаар мартах, ялангуяа эргүүлж байгаа эмэгтэй хүнийхээ утасны дугаарыг мартах энэ тэр бол байж болшгүй асуудал бөгөөд цэвэр миний өөрийн буруу гэнэ Манай ажлын ах намайг тэгж хэлж байна лээ. Найз нараас асуусан чинь инээгээд л өнгөрлөө. Янз нь тэдэнд маш инээдтэй санагдсан байх.  Ийм юм байж болохгүй учраас. Уучлал гуйж, юм үзий, тоглоё гэж гуйгаад тусыг эс олов…. Нэгэнтээ өнгөрчээ.... Гэхдээ утасны дугааранд шалттгаан биш шалтаг байсан бололтой. Ердөө л би түүнд нэг их таалагдаагүй юм шиг байсаан. “Хэсэг ганц бие явмаар байна “ гэсэн эвтэйхэн өгүүлбэр хэлээд зайгаа авч байгаа хүнийг би яалтай билээ. Гавлаж аваад явалтай биш, яршиг төвөг удаад хоргоогоод байлтай биш.Угаасаа би ийм юман дээр маш эв дүйгүй хүн. 
                Намайг тоохгүй байхад нь шалчиганаад, шавар хаагаад нойтон хамуу шиг гүйгээд байх нь тэрэнд таалагдахгүй учраас тэгэсгээд өөрийгөө татаад авчихлаа. “Хэрвээ чамайг эмэгтэй хүн тоохгүй бол чи өөрийгөө татаад аваад авчих чадалтай байх хэрэгтэй, ийм үед ийм зан чухал” гэж нэг хүний хэлсэнийг санаад л тэр. Хэсэг санаагаар унаваа хөөрхий.  Гэтэл зарим нь хэлж байна  “Чи ямар мангар юм бэ тэгээд л гүйгээд л байдаг байхгүй юу  нэг мэдэхэд тэр чинийх болно”   гэв. Алиных нь зөв алиных нь буруу гэдгийг мэдэхгүй юм. Гэхдээ болохгүй юм болохгүй л байх. Энэ талаар та бүхэн юу гэж бодож байна ай? Яахав блог дээрээ ингэж илэн далангүй бичих нь стресээс гарах, блогчидоосоо зөвлөгөө авах нэг алхам гэж үзээд бичлээ. Хүнд дурлах гэмт хэрэг биш учраас юунаас ичдэг юм гэж үзээд бичлээ… яадаг юм тээ…. муу баатар  яахдаа шархадна гэдэг билээ ….. Obod

Сэтгэгдэл:


гэхдээ тэр эмэгтэй чин контор тоглодийг чин мэдээгүй биздээ?
за дахиад оор сайхан бусгуйтэй танилтсах л байлгуй бас тэрэндээ таалагдах л байлгуй тоохгуй байгаанэгнээ шууд л хая!
Бичсэн: donika цаг: 15:07, 2008-07-22 | Холбоос | |


контор бааабаа waiting
Бичсэн: Зочин цаг: 15:05, 2008-07-22 | Холбоос | |


Эр хүн
Эр хүн ингэж өөртөө итгэлгүй байж болохгүй шүү. Би бас чамтай адилхан боддог байснаасаа болоод одоо харамсдаг юм. Хүүхнүүд чинь анхандаа тэгж "маягладаг" тийм амьтан байхгүй юу. Цаанаа бол чамайг дайралт хийхийг хүлээгээд ч байгаам билүү.
Яаж ийж байгаад уулз! Тэгээд "би чамд сайн болжээ. энэ үгээ чамд хэлэхгүй бол дараад нь харамсах байх" гэж хэлээд гарыг нь атгаад ав! Боломж гаруул шууд үнссэн ч болно.
Эмэгтэйчүүд хүчтэй дайралтанд өртөхөөрөө бодол санаа нь өөрчлөгддөг улс. Магадгүй чамайг өөрөөр харж эхэлнэ. "Энэ залуу чинь яах гээд байгаа нь мэдэгдэхгүй байсан чинь харин ч өөртөө итгэлтэй, шулуухан залуу байна. Одоо харсан чинь дажгүй ч залуу юм байна" гэж бодож эхэлнэ.
За тэгээд хамгийн муугаар бодоход хүүхэн "би ганцаараа баймаар байна гэж хэлээздээ" гэдгээ хэлээд явна л биз. Тэхээр нь хойноос нь харц дээгүүр харж дотроо "хээцс" гэчээл эргээд алхчих. Дараад нь бодсон ч харамсах юмгүй шдээ. За залуу минь урагшаа.
Бичсэн: naiz цаг: 12:48, 2008-07-18 | Холбоос | |


шинэ аргадуусаа нэгийг айлдаач
Бичсэн: 300-н блог цаг: 11:14, 2008-07-15 | Холбоос | |


hehe
заза сэтгэгдэлүүд бол тасархай айн, ёстой янз янзийн арга заадаг байна ш дээ гэхдээ эрчүүд ингэдэг гэж зондоо сонсжийсиймбайна, хуучирсан аргууд зааж огоод байна, ободоо бас тэр чамд байгаа хоёр ни хэн бэ Surprised
Бичсэн: ganuya цаг: 03:34, 2008-07-15 | Холбоос | |


өө зөө зөө сүүлдээ худалдаа наймаа болдог байшдаа. Баатараа чи ингэхээр чинь яаж олигтой болохым бэ? Бурхан харжийгаа шүү yho:d==
Бичсэн: Зочин цаг: 00:20, 2008-07-10 | Холбоос | |


за
Бичсэн: 300-н блог цаг: 15:06, 2008-07-09 | Холбоос | |


ireed avaa
ирээд аваа
гаагуу лыынзээ 2 ширхэг байна
Бичсэн: Обдоо цаг: 14:59, 2008-07-09 | Холбоос | |


олзийг олуулаа гэжжжж big grin
Бичсэн: 300-н блог цаг: 14:50, 2008-07-09 | Холбоос | |


манидаа нэгийг өгчөөч вээхэхэхэ
Бичсэн: 300-н блог цаг: 14:48, 2008-07-09 | Холбоос | |


балай хог
Бичсэн: yuki цаг: 14:41, 2008-07-09 | Холбоос | |


хаха тиймүү
Бичсэн: 300-н блог цаг: 13:28, 2008-07-09 | Холбоос | |


za baiz
гачууртийм амнаас хэдэн хыыхныыд олдсон гэж байа лээ
Бичсэн: Обдоо цаг: 13:07, 2008-07-09 | Холбоос | |


хаха хаанаас олдохгүй вээ
Бичсэн: 300-н блог цаг: 12:38, 2008-07-09 | Холбоос | |


Хүүхнүүд хаа ч олдокуушдэ. буруу боджийно Обод smug
Бичсэн: Egel_setgel цаг: 12:13, 2008-07-09 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax