Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2008-07-09
Наадмын өнгө

Наадмын өнгө

Наадам эхлэхэд ердөө нэг хоног үлджээ. Бага байхад ээж аавыгаа дагаад л албаны машинд суучихаад стадион хүрч…. Улаан ус, хуушуур эргүүлээд л юу үзэж багаагаа сайн ойлгохгүй байж тэмдэглэлт үйл явдал гэдэгт эргэлздэггүй л байж …

Хурдан морины уралдаан үзээд л Алдар толгой, Айдсын даваа …. Хүй 7 худаг дээр түрүү жил нэг хуушуур 1000 төгрөг хүрсэн гээд л бодчих… урт цуваа үүсч оочирлосон хүмүүс нохойн мах ч байж мэдэх зүйлийг их амтархан имдэж шороогоор даруулж гашраана. Зарим нэг нь “7 худагтай юм гэнэ лээ штээ хатаж үхлээ яах гэж худлаа ярьсан юм” гэж уурсана.… “Мартсанаас мал мэнд үү” гэгчээр мөрдөн байцаагч байдаа нохойны махыг ямааны мах гээд зарчихсан яллагдагчийн цээж зургийг авахдаа цээжин дээр нь нохойных нь махыг тэврүүлж байгаад авчихсан чинь шүүгч нар шоолж инээгээд… улаан цамц нь ямар хайш яаш юм гэсэн шүү….

Наадмын хамгаалалтанд гарсан хүнд 8 хүүшүүр тооцож ирдэг бөгөөд нэг саванд ирдэг наадмын нар нэвт гэрэлтсэн хуушуурыг булаалдан иддэг байж. Ингэж байхдаа юм ярьж болохгүй “хугацаа алдаад байдаг ”өөрөөр хэлбэл сайхан хуушуур байна шүү” гэж хэлэх зуурт миний идэх хувийг өөр хүн идчих магадлал өндөр учраас дуугарч болохгүй нэг гартаа нэгийг эвхэж байх зуур нөгөө гар хуушуур ам руу хийгээстэй… Өдөржин стадионы 9 дүгээр хаалган дээр зогсож нүүрний нэг тал тас хар болсон байна. Маргааш нь нөгөө тийш хараад зогсчихоор тэнцүү хар болдог болчихдогшд.

Шавилхан биетэй учраас наадмын нээлт дээр шагай барьж бүжиглэдэг бага насны хүүхдүүдийн нэг дутахад намайг шорт өмсгөөд Ободыг оруул гэж нөгөө хэд “явуулах”.. би орохгүй хүн доошоо хийлээ гэж “уруулаа унжуулах”… төд удалгүй гар утсан дээрээс авсан миний зурагт нэр өгчээ.. баруун талдаа  ташаан тус газраа зүүсэн байсан ууттай цагдаа цув хамт гарчихаж…...обод цув хоёр… бишээ Обод цувны хажууд …за за зүүн гар талаасаа 2 дах нь обод……

Наадмын уралдааны үеэр их насны морь унаж уралдаж явсан хүү морио хулгайд алдчихаж .. нэг мэдсэн чинь морьгүй гүйж явсан гэнэ. Улаан зам дээр гэгээн цагаан өдөр, наадамчдын нүдэн дээр,, дурангаар түмэн нүд харж байхад давхиж байгаа уралдаан, гүйдэл дунд хулгайлсан гэнэ. Арга ч улам нарийсаад байх юм. Эзэн нь олдоогүй гэнэ үймээн дунд.. Ирж байгаа морио барианы зурхай дээр хүлээж суусан эр самсаагаа бохируулахгүй гээд хамрандаа хөвөн чихсэн л байна. “Тохомны  хөлсний үнэр шингэсэн морио угаанаа” гээд “БЛЕЗНА” барьж зогссон эртэй ч таарч байлаа…  50, 60 сая төгрөгөөр улсын цол авсан нэгэндээ  “Тамирчны алдар хямдхан олдоогүй” дууг дараалан дараалан захиална. Мялаалганд авсан хивснүүддээ нэг начин дарагдаж хавиргаа хугалсан л гэнэ…. Сурын харваан дээр бай- гаа биш ерөнхийлөгчийн ичимдэг эрхтэнийг оносон л гэнэ, Шагайн харваан булхайцсан нөхөр хясаагаа залгиад гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн л гэнэ… Нуугдаж бааж байсан 2 эмэгтэй тасарсан л гэнэ, Таньдаг нэг л их олон харсан 100 Доллар хулгайлсан эр хаа нэгтээ харсан санагдахаар нь “минийх гэж бодоод авсан” гэж гүрийнэ, Муудсан хоолыг чанарын баталгааны тэмдэгтэй л гэнэ, хятад цамцыг Түвдийнх гэж хуурна, хятад бохийг Тайваных гэж хуурна, наадмаар мэдэхгүй дуу явуулна , андуураад өөр бөхтэй барилдсан л гэнэ, тэр нь засуул байсан  учраас давааг нь хүчингүйд тооцсон л гэнэ… Аваргууд нэгнийхээ засаа руу тийрч, үр тогтоох чадваргүй болгосон л гэнэ…  Мэдэхгүй мэдэхгүй …. Наадмын өнгө өөр л болоод байх юм…. Чойбалсан ах 40 хэдэн оны нэг наадмын нээлт дээр тасарчихаад ширээгээ сэлмээрээ 2 хувааж “Одоо хаалтийн ажиллагаа хий”  гэж дөвчигнөсөн л гэнэ лээ : Тэр үед ч тайван байж… өөр өөр л болоод байх юм.  /OBOD/

BONUS:Манайд ирсэн жуулчин морины гарааны зурхайн талбайн ойролцоо байгаа жорлонд "сууж бие засдаг" гээд хэлчихсэн чинь бүүр тэр хүн гишгэдэг гишгүүр дээр нь хошногоороо суугаад хоёр хөлөө хаалгаар нь жийгээд гаргачихсан инээвхийлээд сууж  байсан гэсэн ш дээ. Ёс мэдэхгүй хүнд ёр халдахгүй бас вирус халдахгүй тээ . Сайхан наадаарай блогчидоо.....

Сэтгэгдэл:


Ямар муухай шууд утгаар нь ойлгож байна аа. Тэр жорлон ашиглагч. Хэ хэ өмнөх жилийн наадам хуушуур нь ховордсон наадам байсан бол энэ жилийн наадам хуушуур нь ихэдсэн наадам болов оо.
Бичсэн: Амита (зочин) цаг: 13:19, 2009-07-14 | Холбоос | |


Obod uneheer sain bichih yuma. Saihan naadaarai баярлах
Бичсэн: Gantuya (зочин) цаг: 15:12, 2009-07-10 | Холбоос | |


Сайхөөн сайхөн. Сайхан баярлаарай. баярлах
Бичсэн: gereltuya цаг: 13:26, 2009-07-10 | Холбоос | |


Уншаал эхэлсэн бас л танил бичлэг, танил дүр зураг эргэлзэх .... Анжигай ах та хоёр өнгөрсөн жилүүдийн бичлэгээрээ бэлэг барьж толгой эргүүлээ хаячих юмаа.ккк

Сайхан наадамлаарай.
Бичсэн: Erhtsas (зочин) цаг: 13:17, 2009-07-10 | Холбоос | |


Ёстой догь !!! хөгжилтэйн байна,,,

Уншсан чинь Бүүр Бүгд нүдэнд харагдчихлаа... rolling on the floor



Бичсэн: 21 цаг: 12:56, 2009-07-10 | Холбоос | |


хохирч хоригдсон хэдэд хэдэн хуушуур өгчихиймсаан гэж бодсоор байгаад, наадмыг настри үгүй өнгөрөөлөөшд... worried
Бичсэн: Дарс цаг: 01:30, 2008-07-15 | Холбоос | |


сайхан баярласан биздээ? энэ жилийн наамдийн онгийг бас тсухасахан ч болов дуридаарай
Бичсэн: donika цаг: 13:57, 2008-07-14 | Холбоос | |


Хэ хэ хэ энэ жилийн наадмын өнгө сайхан боллоо гээд амьтан ах дүүс их баяртай байлаа даа.
Бичсэн: erhtsas (зочин) цаг: 12:34, 2008-07-14 | Холбоос | |


хэхэхэ, ёстой хогжилтэй золиг шоо..
сэтгэгдэл улдээхэд их хэцүүмөө. гоё юм бичмээр л бна.
Бичсэн: Мика цаг: 11:47, 2008-07-14 | Холбоос | |


яахкэж нэгнээ инкэжээдийн, сайхан баярлаарай обдоо
Бичсэн: Friska цаг: 21:40, 2008-07-11 | Холбоос | |


сайхан баярлаарай хайрцагаа
Бичсэн: 300-н блог цаг: 11:07, 2008-07-10 | Холбоос | |


laughing ёстой инээдтэй юмаа. нээрэн л жил хилийн наадмийн өнгө өөр өөр л болоод л байx юмдаа. энэ жил ямар байx бол.....
Бичсэн: shinee (зочин) цаг: 09:29, 2008-07-10 | Холбоос | |


HAHAHA
Сайхан болсон байна. ургэлжлүүлээд бай...
Бичсэн: Andaas цаг: 09:01, 2008-07-10 | Холбоос | |


Сэтгэгдэл
=)) =)) =)) Хахаха татаагаа хаячлаа... Наадам сайхан болох биз дээ...
Улс хувьсгалын буюу хужаа нарыг хөөж гаргаж тусгаар тогтносоны баяр юмсан... Монголд хужаа нар олшироод л байдаг... Энэ төр засаг нь тийм л мундаг юм бол нэг ч гэсэн Монгол ажилчны ажлын байрыг тэд нарт өгөхөө больмоор юм даа... Ажилтай хүмүүс ядаж жагсаал цуглаанд очих завгүй болышд гэсэн хэхэ За тэгээд улс төржлөө гэж загнаад байв даа... За яадгийн огтоно боож үхэх хэрэгтэй бол боож үхэх л хэрэгтэй yaho:cowboy

Зассан: xvv хэзээ: 2008-7-9 10:33
Бичсэн: xvv цаг: 01:35, 2008-07-10 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax