Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2010-06-22
1050 төгрөгний ялалт
 Үсээ муухан засуулчихвал ч юм уу эсвэл гуанзанд амт муутайхан хоолонд орчихвол тэр өдөртөө л сэтгэл санаа тогтворгүй, муухай ааштайхан байдагсан. Одоо ч тийм л дээ. үүний тухай үл өгүүлэн өгүүлэх нь: Хэрчсэн гурил аваад... Найз бүсгүйтэйгээ сайхан хоол идэх гэж байгаа санаатай. Гэртээ ирээд үзтэл бүүр аймаар хөгцөрчихсөн байсныг яана. Тухайн үедээ уур хүрч ийм юм зараад байхдаа яахав дээ гэж хэмээн бухимдах...  Хүмүүс ер нь ийм юман дээрээс л их стресст ордог байх. Асуудлын гол нь1050 төгрөгний үнэтэй гурван уут гуриландаа байгаа юм биш хүний идэж байх ёстой гурилыг хөгцөрүүлчихээд зарж байгаа юу ч болоогүй юм шиг царайтангуудад оршмой. Маргааш өглөө эрт шарандаа нөгөө дэлгүүр дээр очлоо. Маргалаа, мэтгэлээ, заргалдлаа, яллаа. Үүний үр дүнд 1050 төгрөгөө аваад сэтгэл хангалуун гэгч нь гарч одлоо. Төгрөгөндөө биш ялсандаа баяр бахдалтай байлаа. Тэр өдрийн хоол амттай басйныг яана. Зарим ялалт тийм ч их үнээр олддоггүй гэдэг үнэн ажгуу.  

Бонус: Картын барааны үед өвөө бид хоёр архиа шаглаж байгаад баригдаад. Цагдаад хөөгдөв. Гэтэл би тийм хурдан гүйдэггүй гэдгээ мэдрсэн дэг. Хажууд өвөөгийн маань хөл харагдахгүй шахам л хурдан гүйж байсансан. Тэр цагт хэцүүхэн байждээ. Одоо ч таргалан цатгалан баавартай болсоныг юүхэв. Хамгийн гол нь цагдаад баригдаад өвөө бид хоёр бие биенийгээ гүтгээд байсныг яана. Бодохоор л инээд хүрээд байдаг юм. 

Обод
Сэтгэгдэл:


ободын амьдрал аа гэж.. хөгжилтэй, ялалттай гоё шүү
Бичсэн: chimgee (зочин) цаг: 11:57, 2010-11-03 | Холбоос | |


uu tiin
http://picasaweb.google.com/obod1130/BUH?authkey=Gv1sRgCPq9rujA2N73nAE#
ene deer zarin huduu yavsan zrugaa send hiilee yzeerei nuhduu
Бичсэн: Обдоо цаг: 10:35, 2010-07-05 | Холбоос | |


Uvuu ta 2-iin onigoo yostoi xuurxun yum bna
Бичсэн: Oogiinoo (зочин) цаг: 10:27, 2010-07-05 | Холбоос | |


yun hoorhon bonustain. joohon bhad yum howor hetsuu bj dee. odoo bodohod goy yawdal zondoo sh dee.
Бичсэн: tamerlan13 цаг: 20:28, 2010-06-23 | Холбоос | |


hehe yalsn bol boloodoo ярзайтал инээх
Бичсэн: huslen цаг: 15:46, 2010-06-23 | Холбоос | |


сайн байцгаан уу блогчид минь
сайн байцагаан уу блогчид минь
Бичсэн: Обдоо цаг: 11:47, 2010-06-23 | Холбоос | |


сайнуу хө ярзайтал инээх
Бичсэн: director цаг: 01:12, 2010-06-23 | Холбоос | |


Харуулддаг блогт бичлэг орж ээ
Гурван уут гурил ч арай дэндэнэ ээ тэрийг аягүй бол би чамд зарчхаагүй байгаа даа ярзайтал инээх . Хэрчсэн гурил гар хийц болохоороо хийсэн технологи тааруу болоод амархан мууддаг юм шиг байгаа юм даа. Сайн л харж авахгүй бол.

Бонус чинь таалагдлаа, Харин ээж бид хоёр, талх шагладаг байсын бас хааяа хүнсний 20ын урд очиж архи ч шагладаг байлаа. Цагдаа ирээд л хөөнө За гээд явна араар нь тойрч ирээд л муур хулгана болно доо хөөрхий. Энэ юуны төлөө байсан бэ? ...ын төлөө хийж болохоос болохгүйг хүртэл хийж байдаг аав ээж гэр бүлийнхэн байх юм даа.

Хэхэ юугаа ч шударгаар бичдэг бичлэгүүд чинь таалагддаг. Хийж байгаа хийх гэж байгаа бүх зүйлд чинь амжилт хүсье.
Бичсэн: Зочин цаг: 00:37, 2010-06-23 | Холбоос | |


өлсөөд тэр үед ямар их уурлаж байсан болоо. Нүдний шилний цаана нүд нь эргэлдээд л. Маргааш нь автобус такси аль нэгэнд нь маадайж өгсөн байх даа smug
Бичсэн: dadido цаг: 22:30, 2010-06-22 | Холбоос | |


бонус аа гэж
Бичсэн: dao цаг: 19:21, 2010-06-22 | Холбоос | |


hvn iim l baidagdaa hehehehehhe
Бичсэн: Зэрэглээ цаг: 16:06, 2010-06-22 | Холбоос | |


bonus chine taalagdlaa. 3 n uut gurilnii talaar ch odoo yu gehew dee. sain l harj baij hunsee awahgui bol ...
Бичсэн: Haiguulch (зочин) цаг: 09:41, 2010-06-22 | Холбоос | |


баярлах
Бичсэн: Зочин цаг: 08:53, 2010-06-22 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax