Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

Ангаахай Обдоог зүйл дуусгасан нь

бичсэн: Обдоо , 2009-01-29,16:59
Хязгаарлалттай бичлэг байна. Та хэрэв үзэх эрхтэй бол энд дарж орно уу.
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Хадаас хадахад пифагор хэрэггүй.

бичсэн: Обдоо , 2009-01-22,10:23

Хүү, Кетчуп хоёрийн надад бичсэн сэтгэгдэл 2 өөр өнцгөөс юмыг харах боломжийг олгож байна.  Тун зүгээр энэхүү сэтгэгдлүүдийг залуустааа толилуулъя  гэж бодлоо. Уншаад үзээрэй тун зүгээр шүү. Эвлүүлэг нэмэлт хачиргүй шууд л хийсэн болно.

 

Хүү: Анддаа гэж хэлэхэд нэг байтугай нэлээн хэдэн эмэгтэйг ч, нэг цэцэрлэгийн анги шиг хүүхэдтэй болсон ч хайрлаад явах зүрхтэй залуу минь битгий ай.

Мэдээж бидний өмнө хариуцлага тулж ирнэ. Гэвч бид даваад гарч чадна. Чи ямар ганцаараа зүтгэх биш, та 2 хамтдаа зүтгэнэ. Байргүй машингүй бол яадаг юм бэ хашаанд байшин барья, болохгүй бол бас нэг хос найзт...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Хамгийн урт настай хүн

бичсэн: Обдоо , 2009-01-21,09:34

Хамгийн урт настай хүн

Энэ хорвооод хамгийн урт настай хүн хэд байдаг бол. Энэ тухай үл өгүүлэн өгүүлэх нь: Зимбабвед саяхан тэр улсынхаа хамгийн урт настай хүнийг шалгаруулж 200.000 доллараар шагнасан байна. Дундаж наслалт нь 39 хүрдэг, хүн амын дийлэнхи хувь өвчнөөр, тахалаар, бас бус зүйл, ДОХ-оор нас бардаг  энэ улсад 80-аас дээш насална гэдэг бол хамгийн төвөгтэй үзэгдэл төдийгүй маш ховор тохиолдол юм байна. Шагналыг тус улсын ерөнхийлөгч Р.Мугабе өөрөө өөртөө гардуулсан байна.

 

...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Хэрхэн хүнтэй суухгүй байх вэ?

бичсэн: Обдоо , 2009-01-20,09:43

 

 

Хэрхэн хүнтэй суухгүй байх вэ?

 

За тэгэхээр хүмүүс хайрийн тухай шүлэг, өгүүлэл бичиж, зарим нь эхнэр хайж байна л гэнэ. Зарим нь дэлхийн 3 дугаар дайн болох тухай зарим нөгөө хан блогтой хэрхэн үр дүнтэй тэмцэх тухай гэх мэтчилэн тус бүрнээ л бичиж л байна.  Энэ дундуур тэс хөндлөн юм биччихдэг юм уу ай. Гэхдээ энэ миний л бодол шүү. Авах гээхийн ухаанаар хандана гэдгийг надаар заалгахгүй биз дээ.

 

            Хэрхэн хүнтэй суухгүй байх тухай :

 

1.     Хичээл, боловсорлыг чи нэгдүгээрт тавь.  Чи хүнтэй суучихвал чамд сурах боломж тун бага үлдэнэ. Чи өөрөөсөө гадна бас нэг хүн...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Сандал эвдэж ажлын гараагаа эхэлжээ.

бичсэн: Обдоо , 2009-01-19,12:47

Сандал эвдэж ажлын гараагаа эхэлжээ.

 

Өмнөговь аймагт тун сонин байдлаар нэг хүн албан тушаалдаа заларчээ. Тус  аймгийн Мандал овоо сумын засаг дарга Д.Санжаа гэгч нөхөр ажлаа хүлээж авахдаа өрөөндөө бөө авчирч ном уншуулан, хуучин засаг даргынхаа сууж байсан сандлыг хутгаар сийчиж хаяжээ. Он гараад хамгийн болчимгүй үйлдэл хийсэн эрээр энэ хүнийг шалгаруулж болох төдийгүй шинэ ажлын гараагаа ийм хачирхалтай эхлүүлсэн засаг ноёнгоо нутгийн ардууд нь ерөөсөө    ойлгохгүй байна.

...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Юм бичиж чадахаа больжээ.

бичсэн: Обдоо , 2009-01-19,09:34

Юм бичиж чадахаа больжээ.

Жаахан хөгжилтэй эсвэл нийгэмд тулгараад байгаа асуудал ч юм уу гэрэлтэй гэгээтэй зүйлсийн аль алиных нь талаар бичих гэсэн боловч миний толгойд юу орж ирэхээ больчихож… би юм бичиж чадахаа байчихаж….  Юу л болоод байна даа…

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Blogeruudad handaj baina

бичсэн: Обдоо , 2009-01-15,23:26
Niit blogchdod handaj helehed ter 'han yndesten' metiin bloguudiig unshij nervee barj blog orchnoo  buzar bulai ugsee dyyrgeh hereggyi gej urialj baina. ter tenegee gaihuulaad bichjil baig. Bidniig tegeesei gej bichij baij ch medeh yum.
     Hymyys olon orood baih tusam naad nuhur chen ulam oodrono. Tiim blog deer seegii bichij dooshoo orood yahavdee . Bid gerel gegeetei orchlond, gerel gegeetei hyreelel dund baidag hymyys. Neg muu teneg blogoos bolj saihan orchnoo bitgii bohirduulaarai .
     Bidend internet orchnoor hiih zyil, amjuulah ajil zunduu biii. Tiimerhyy zyilyydiig bitgii toogoor...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Гэрэлт ертөнц: тэтгэлэгт хөтөлбөр

бичсэн: Обдоо , 2009-01-15,11:34
Гэрэлт ертөнц тэтгэлэгт хөтөлбөрийн зорилго:

Хүнд хэцүү амьдралтай ч сурах сонирхолтой хүүхдүүдэд бидний тэтгэлэг олгогдох бөгөөд 20 мянган төгрөгний тэтгэлэгийг сар болгоныхоо хичээлийн хэрэглэл авахдаа зориулах юм.  
Амьжиргааны өртөг өдөр ирэх тутамд нэмэгдэж, мөнгө үнэ цэнэгүй болж байгаа энэ үед гадаадад хөдөлмөр эрхлэдэг, суралцдаг залуус сарын орлогоосоо 20.000 төгрөгийг дүү нарынхаа боловсрол, өөрсдийгөө хөгжүүлэх сургалтанд нэмэр болох үүднээс сэтгэлийн хандив өргөх аянг эхлүүлж байгаа юм.

 

Гэрэлт ертөнцийн  хандивлагчид:

Сонирхол нэгт блогчин, болон блог бичдэг залуус...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Би ичиж байна.

бичсэн: Обдоо , 2009-01-14,14:52

Бухимдал төрөөд суужийн. Балиар тэр хар жавар татуулсан мөрөөрөө “Би чадна” хүүхдийн бие даан хөгжих төвийн хаалганд түлхүүр тааруулаад хүүхдийн ариухан сэтгэл дээгүүр гишгэчиж  номнуудыг нь хулгайлсан новшнуудыг бодохоор дургүй хүрээд байна. Хүүхдийн цав цагаан цаас шиг сэтгэл дээр  хар бэхээр сарайлгаж орхисон хүмүүс өөдтэй явахгүй биз. Хамгийн гол нь тийм залуучууд байдаг гэдгийг хүүхдүүд мэдээд яах бол гэхээс би ичиж байна. Үхтэлээ ичиж байна. Хэдэн номнуудыг нь зараад за үсрээд л архи аваад ууна биз, энд тэнд шоудна биз … бодохоор дургүй хүрээд байна: Очиж очиж хамгийн хэрэгтэй хамгийн үн...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

БЛОГЧИДДОО ХАНДАЖ БАЙНА: БИД НЭГ Л ЕРТӨНЦӨД АМЬДАРДАГ

бичсэн: Обдоо , 2009-01-02,22:32
БЛОГЧИДДОО ХАНДАЖ БАЙНА: БИД НЭГ Л ЕРТӨНЦӨД АМЬДАРДАГ

Гэхдээ өөр өөрийн амьдралаар. Тэр хэрээрээ өөр өөрийн үзэл бодол, хүсэл мөрөөдөлтэй,. Үнэндээ өөр өөрийнхөөрөө байж чадсандаа бид нэгэн ертөнцийг бүрдүүлдэг. Хэрэв бүгд ижил бол тэнд юу байх вэ, ертөнцөд ганцхан өнгө байдаг гээд төсөөлөөд үз дээ. Тэнд тэр өнгөнөөс өөр юу ч байхгүй. Ертөнц гэдэг өнгө өнгөөр сүлэлдэх, илэрхийлэгдэх, зохицолдох гайхамшигийг өөртөө агуулдаг.

Бид өөр өөрийн хүссэнээ, бодсоноо, санаснаа л бичдэг. Бас өөрсдийн уншихыг, мэдэхийг, танихыг хүссэнээ л уншдаг. Гэхдээ бидэнд нийтлэг чанар маш олон. Бид үзэгдэх өнгө...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Тагтаа бид хоёр

бичсэн: Обдоо , 2008-12-31,09:49

Тагтаа бид хоёр
Байрны урдуур дөнгөж эргэтэл дэлгүүрийн яг хажуу буланд нэг тагтаа цомцойтол сууж байна аа. Хажуугаар нь удаан өнгөрөхдөө түүний аль нэг далавч нь гэмтсэнийг анзаарсан боловч гэр лүүгээ шууд яваад орчихлоо. Зүгээр л яваад орчихсон гээд л бодчих… Ороод цайгаа уугаад сууж байтал нүдэнд тагтаа харагдаад болдоггүй ээ. Хүн муутай гэдэг нь багадаа амьтан хайрлаж сургасансан ээж минь. Тэр  чанар маань хаашаа алга болчихов. Хоромхон зуурт гэмших сэтгэл төрж  эргээд гараад гүйлээ.. Үүрнээсээ унасан болов уу гэж бодсоон .. өрөөсөн далавч нь хугараад нилээн гэмтчихсэн, хүйтэнд тун өрөвдө...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Grandfather

бичсэн: Обдоо , 2008-12-28,10:22

Уулстайгаа орших хөх өвгөчүүлээ санаад байна.  Цаст Цамбагарав уулын хормойд нээх гоё 2 хос хун ирдэг жижиг хөх нуурын дэргэд  орших Уртаа авгынх, Бүргэдтэй уулын өвөрт өндөр хадан дунд  өвөлжих Батаа нагацынх, Сутай уулын бэлд байх Дамчаа хөгшнийх …… бүүр түүрхэн л санадаг юм.  Чандмань суманд хөөмийлж байдаг  насаараа найрын даамал хийсэн Мийгаа хөгшин….

Араажав сонсоод, гаансаа нэрээд сууж байгаа, сонингийн цаасанд дүнсэн тамхи ороогоод л татах, бугуйлаа, уургаа бариад майжиг майжиг гээд алхах, морин дээрээ хазгайдуу суучихаад л, наадмын үеэр Дамбын  морь түрүүлсэн, Парчин хөгшиний хүүгий...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Reclam

бичсэн: Обдоо , 2008-12-28,10:16

Реклам хөгжөөд хэр удаж байгаа билээ дээ манайд. Киноны дундуур реклам үздэг байтал одоо рекламны дундуур кино үздэг л болж дээ. Зар сурталчтилгааны тухай шинэ хуулиар архи тамхи сурталчилахийг хязгаарлаад төрөөс хяналт тавьдаг болъё гэтэл "дээр үеийн социализмын цензур хэрэглэх гэж байна, бидний ашигт халдлаа", "хэвлэн нийтлэх эрх чөлөө үгүй боллоо, арилжааны телевизүүд дампуурна"  гэж ирээд л дуу дуугаа авалцаад л бөөн юм болж байж болиулж дөнгөж байгаа нь анзаардагдлаа л даа.

Хадгаламж зээлийн хоршоодын хэрийг аваад үзье л дээ. Нийт 6000 гаран хохирогчтой 15  тэрбум төгрөгийн хохиролтой 1...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

CRIMINAL MAN

бичсэн: Обдоо , 2008-12-28,10:10

Та ,  би ч гэмт бие хүн ерөөсөө бүгд л гэмт бие хүн . Хүн эхээс төрөхдөө гэмт  зан үйлийг авч /удамшдаг/  төрдөг үү? Эсвэл байгаль нийгмийнхээ нэгээхэн хэсгээс эд эс нь бүрдэж байгаа болохоор бие хүн болход орричн гэх мэт зүйлээс шалтгаалан бие хүн болох уу?

Би ген судлаач , эрдэмтэн биш............

Чезар Ломброз гэж криминолгич эрдэмтэний явуусан судалгаараарг /энэ хүн нийт 6000 гаран хоригдлууд дунд судалгаа явуулсан гэдэг ба өөрөө хоригдол гэмт хэрэгтэн бие хүний онцлог шинжийг мэдэх гэж  дунд орж яваад авсан өвчнөөсөө өөд болсон гэж ярьдаг/ гэмт бие хүн гэж байдаг ба энэ нь энгийнээр хэл...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

ӨРШӨӨЛИЙН ХУУЛЬД ХЭНИЙГ ХАМРУУЛАХ ВЭ?

бичсэн: Обдоо , 2008-12-25,14:03

ӨРШӨӨЛИЙН ХУУЛЬД ХЭНИЙГ ХАМРУУЛАХ ВЭ?

ХЗҮТ-ийн Криминологийн Судалгааны Секторын

эрдэм шинжилгээний ажилтан,

 хууль зүйн магистр Г.Оюунболд

 

Хууль зүйн ойлголтоор нийтийг хамарсан арга хэмжээний үед оролцогчдоос  хууль зөрчих, зохион байгуулагчийн хяналтаас  гарах зэргээр үйл ажиллагаа хурцадмал хэлбэрээр өрнөвөл олон нийтийг хамарсан үеийн эмх замбараагүй байдал үүслээ гэж үздэг.

Тэгвэл энэ эмх замбараагүй байдалд оролцсон 200 гаруй хүний хэрэг анхан шатны шүүхээр орсон. Давж заалдах шатны шүүхүүдээс аль хэдийн 30 гаруй хүнд холбогдох хэргүүдийн ялыг хэвээр үлдээх шийдвэр гаргасан бай...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Баярлалаа найзуудаа

бичсэн: Обдоо , 2008-12-23,16:23
Би чадна төвийн үйл ажиллагаанд тус дэм үзүүлсэн бүх хүнд баярлалаа. Сайхан сэтгэлт андууд, алс хол суугаа хүнлэг сэтгэлт залуусын ачаар тус төвийн үйл ажиллагаа сайн явагдаж байгаа гэдгийг үүгээр уламжлан хэлэхэд таатай байна. Тиймээ бид нэг сувгийн , нэг сэтгэлтэй тийм л сайхан хүмүүс. Та нараараа бахархаж байгаа шүү. Хүүхдийг бодож байгаа тэр гэрэл гэгээтэй сэтгэл чинь тэднийг ирээдүйн та нар болгох юм шүү .... Хүүхдүүд маань ч та бүхэндээ баярлаж байгаагаа үгээр илэрхийлж тэр сайхан цагаан сэтгэлээрээ “баярлалаа ах эгч нараа “ хэмээн дамжуулсан юмаа.. Хүүхдийн сэтгэл цав цагаан цаас, бид т...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Хүн дотроосоо дулаацдаг

бичсэн: Обдоо , 2008-12-23,11:13

Залуу замд гарчээ. Тэр явах хүртлээ зөвхөн түүнийг зөвхөн түүнийг боддог, хайрладаг. Хэр удахаа мэдэхгүй ч гэсэн эргээд ирэхэд байна гэсэн бодол нь түүний сэтгэлийг дулаацуулна. Андуу ташаа алдаа оноотой  хэдэн долоо хоног,  магад сар, жилээр түүнийг хүснэ бас хайрлана. Нууцхан…. . Гэхдээ тэр хэзээ ч хэлж зүрхэлдэггүй л байлаа…. Хотын гудамжаар дүнхийсэн өвлөөр алхаж яваа түүнд одоо хүнийг хүлээх хэрэг байхгүй болсон мэт….  Хүнийг хайрлах тэр цагт  гадаа өвөл байна уу үгүй юу гэдэг нь огтын хамаагүй ч зүрх хамгийн дулаахан.....  Орхиод одсон тэр мөчид үлдсэн тэр сэтгэл магад зуны аагим халуунд...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Дэвүүр obdoo

бичсэн: Обдоо , 2008-12-16,21:29

Ялааны ч бил үү шумуулны ч бил үү дэвүүр байдаг байсан даа. Хар өнгийн хаймраар наагаад мөн ч их ялаа алдаг байсан паа. Тэгэхэд хятдаас аваад ирсэн цагаан дэвүүр бас их худалдаанд гардаг ч байж…..

За тэр ч яахав дэнгийн эрвээхэй шиг дэрвэлзээд дэргэдэх нөхрөө ч гомдоочих шиг боллоо. Арай л олон юмаар хүмүүсийг залхаагаад байгаа юм болов уу гэж санагдаад. Дэвүүр болчих вий дээ найз нөхөддөө …. Дэмий юм санаачлаад, өөрсөдөөс нь зөвшөөрөл ч авалгүй найзаа гэж зарлан тунхаглаад,  далжиганаад ч байгаа юм шиг.

Зүв зүгээр мөрөө хөөгөөд явж байгаа хүнийг хараад сууж чаддагүй юм. Эрч хүчтэй амьдрах...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Гэрэл гэгээ цацруулъя

бичсэн: Обдоо , 2008-12-14,19:11
Хязгаарлалттай бичлэг байна. Та хэрэв үзэх эрхтэй бол энд дарж орно уу.
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Minii emeed zoriulsan duu

бичсэн: Обдоо , 2008-12-11,21:38

Миний ээж ачтан та

2008-03/07

 

Хоёр зууныг өртөөлөн амьдаоч

Хоёргүй сэтгэлээр ханиа халамжилж

Хорвоогийн жаргалыг эдлэж амьдрсан

Хосгүй их азтан

   Миний ээж та ачтан

Ховорхон заяат үрс биднийгээ

Хүний дээд хүн болгох гэж

Зовлонг сөрж , жаргалыг дагаж

Зуны наранд сүүдэртээ авч

Өвлийн хүйтэнд өвөртөө багтааж

Ангаж цангахад

Ариун сүүгээрээ ундаасан

  Аяа миний ээж та ачтан

Өр зүрхээ сэмрүүлэн байж

Өрөөлийн үрийг ч хүн болгодог

Өнчин ишгийг ч мал болгодог

Өөдөсхөн зүйлийг ч далайн чинээ өсгөдөг

Өр нэхдэггүй өглөгч

Алтан гартан

Ариун сэтгэлтэн

  Миний ээж та ачтан

Ү...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих
© Миний блог