Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

Төгссөн завдалт

бичсэн: Обдоо , 2008-12-05,11:09
               Зам гараад л явж байсан юм. Багшийн дээд сургуулийн автобусны буудлын тэрүүгээр.. /за байз/  цаагуур нь нэг зам байдаг даа. Яагаав дээ баахан төмөр цагаан киоскууд байдаг ш дээ. Санаж байгаа биз дээ тэрний урдуур нэг тийм машинууд яваад байдаг туслах зам байдаг юмаа. Яг тэрүүгээр явж байлаа ш дээ. 
               Тэгээд л яг гарцаар гараад л явж байсан чинь нүдний үзүүрт нэг юм сүүдийгээд л ороод ирлээ шүү... Золиг гэж ..самбаачлах хором тун бага байлаа. за ямар ч гэсэн машин дайрах нь гэсэн бодол тархинд эгшин зуур харван орж ирэхийн зууртгүй үсрэв. Амьхандаа хамар дээр нь гар...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Миний хайртай хүн

бичсэн: Обдоо , 2008-12-04,13:35
Ойрд талийгаач аавыгаа санаад ихээр үгүйлж байна. Энэ бүхний ард гэр бүлийг маань яаж авч явдаг байсан юм бэ гэдэг нь миний хувьд оньсого хэвээр . Би өөрөө ч гэр бүлийн хүндрэлтэй асуудал энэ тэрээ хүнд нэг их яриад байдаггүй.  Хэзээ нэгэн цагт хүнтэй суугаад явахаар өөрөө энэ зовлонг хангалттай мэддэг болох байх даа.   Хийх ажил түм бум байгаа ч ард гарчихна гэж сэтгэлд багтаад байна. Би хийж чадах юмандаа, амжиж хийх юмандаа ам гардаг. Аав маань ч тийм хүн байсан. Энэ ховор чанарыг надад сургамжилж үлгэрлэж, өсгөсөн аавдаа их баярлаж явна даа. Олон ч хүнийг хоолных захад хүргэж, хүний энэтэй...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Чи бид дурсамжинд нь амьдарна

бичсэн: Обдоо , 2008-12-02,17:42
        Гэрэл зураг үзэж суусан хүү эмээ та энд онгоц жолоодох гэж байсан юм уу даа гэв.Нартын амьдралаас алслаж буй сүүмгэр нүдээрээ залуу насныхаа дурсгалыг дахин нэг тодоос тод харахыг хүсэвч нэгэнт нүд нь юм гүйцэж харахаа больсон эмгэн: би ямар хувцастай байна гэж асууснаа, хүүг хариулах завдал олголгүй өөрөө өмсөж байсан хувцасаа, зургийг ялигүй салгалж буй нас дарсан гарынхаа үрчгэр нарийхан эрхий хуруугаар, арьсаараа харж байна уу даа гэмээр нэгд нэгэнгүй яв цав дүрслэн хэлэв.
Хэрэв зээ тэр эмгэний харц зураг руу биш өөр тийшээ жишүү хараагүй байсансан бол та бидний хэн нь ч эмгэн сэм...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Тогмид

бичсэн: Обдоо , 2008-11-27,15:34
За байз Тогмид гээд сайн эр байх. Сайн эр дээ сайн эр . Мөнгө зэээлэхээр ажилдаа ирэхгүй сар гаран бултаад алга болчихно... за энэ ч яахав... Даргатайгаа бааранд таар ч л дээ мань Тогмид. Тэгсэн дарга нь загнаад "Чи энд юу хийж байгаа юм бэ?" гэж л дээ. Тогмид болохоор "Үгүй би Тогмид биш . Харин надтай адилхан нэг нөхөр Монголд байдаг гээд л байгаа гэсэн."  гээд тас гүрийж гарч л дээ. 3 жил хамт ажилласан дарга нь эрхээ биш хүнээ танихтайгаа байгаа даа. Маргааш нь өрөөнд нь арьсаа өвчүүлсэн гэсэн . Ер нь овоо муу гар даа. Нэг сэжигтний цээж зургийг авахуулсан юм. Доор нэг давхарт жижүүрийн ши...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Би чадна хүүхдийн төв

бичсэн: Обдоо , 2008-11-19,16:45

Гэр орондоо хичээл номоо давтах боломжоор тааруу, номын сангаар үйлчлүүлж чаддаггүй, мэдээлэл олж авах бололцоо хязгаарлагдмал хүүхдүүдэд зориулан чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, бие даан сурч, боловсрох орчинг бүрдүүлэх замаар тэдний хөгжлийг дэмжих, оюунлаг, хариуцлагатай иргэн болгон төлөвшүүлэх зорилготой.  

Тус төвөөс хүүхдэд хандан хүргэж, зохион байгуулж буй бүхэн үнэ төлбөргүй байх болно.

 

ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

 

  • Номын сангийн үйлчилгээ
    • Шинжлэх ухаан, танин мэдэхүйн сонирхсон сэдвээ судлах
    • Сонирхолтой ном унших
    • Гэрийн даалгавар хийх, хи...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Хүүхдийн "БИ ЧАДНА" төв

бичсэн: Обдоо , 2008-11-19,16:33

Тус төвөөс хүүхдэд хандан хүргэж, зохион байгуулж буй бүхэн үнэ төлбөргүй байх болно. Түүнчлэн Монгол хүүхдийн сайн сайхан ирээдүй, хөгжлийн төлөө гэсэн сэтгэлтэй иргэд, хамт олон, байгууллагын хандиваар босч байгаа төдийгүй төвийн цаашдын хэвийн үйл ажиллагаа ч мөн хандивт тулгуурлах юм.

 

 Сэтгэлийн өглөгөөр бүтсэн энэ төв нь нэг дор 25-30 хүүхдэд үйлчлэх хүчин чадалтай бөгөөд Номын сангийн үйлчилгээ, Компьютерийн сургалт,  Авъяас чадвар хөгжүүлэх нэмэлт хөтөлбөр, Иргэний боловсрол олгох нэмэлт хөтөлбөр, Сонирхолтой уулзалт, ярлцлага, лекц, Хүүхэд, эцэг эхчүүдэд хандсан мэдээлэл, зөвлөг...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Бие даасан чөлөөт хэвлэл мэдээлэл.

бичсэн: Обдоо , 2008-11-18,17:56

                    

Мэдээлэлгүйгээр хариуцлага үгүй. Мэдээлэл бол эрх мэдэл . Мэдээллийг олон хүн эзэмших  тусам эрх мэдэл тэр хэмжээгээр тархдаг. Ард түмэн мэдээлэл олж авах бололцоотой  байна гэдэг  бол улс үндэстэндээ итгэлтэй байх нэгэн тулгуур зарчим болдог. Олон нийтэд  мэдээлэл  хүргэх  зарчмын гол хэрэгсэл нь хараат бус , чөлөөт  хэвлэл мэдээлэл юм.

      

             Хэвлэл мэдээллийн  эрх чөлөө

 

Нийгмийн зүгээс аливаа үйл ажиллагааны  хэдий чинээ нээлттэй , ил тод  хэв маягийг  бий болгоно  төдий чинээгээр  олон нийтэд  мэдээллийн  хүртээмж нэмэгдэнэ. Нөгөө талаар  хэт их м...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Гадаадын иргэдийг албадан гаргах үндэслэлийг тайлбарлах нь

бичсэн: Обдоо , 2008-11-18,15:13
 
 
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Хууль гууль болохын учир

бичсэн: Обдоо , 2008-11-17,14:40
Хязгаарлалттай бичлэг байна. Та хэрэв үзэх эрхтэй бол энд дарж орно уу.
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Талархжийнаа

бичсэн: Обдоо , 2008-11-14,15:22

Үхэх дөхлөө. Машинд мөргүүлээд... Сэхээнд 2 хоноход 6 хүн дэргэдээ өнгөрөхийг нүдээрээ үзлээ…. бурхан минь …..залуучууд нэгнээ яасан ч хайрлахгүй зоддог болсон юм бэ дээ ?  Хэдэх ч үг алга . Эх хүнний нулимс…. Би бүүр шоконд орсон. Үхэл надаас ойрхон эргэлдээд байна мэт. Нүдээ анихад, чихээ таглахад ч ёолж байгаа, амь нас нь дээсэн дөрөөн дээр байгаа хүний тэр мөч чихэнд улам чанга дуулдана. Ээжийгээ дүү нарыгаа сэтгэл санааг нь мөн ч их зовоолоо. Бурхан минь танд баярлалаа. Амьд мэнд  хийж бүтээх эрч хүчийг минь сэргээж, юу хийх ёстойг минь хүчтэйхэн шиг сануулж өгсөнд маш их талархаж байна. ...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Сайн байна уу блог минь

бичсэн: Обдоо , 2008-11-13,14:13
Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэсэг зуур юм бичсэнгүй ээ Уучлаарай блоггерууд минь. Одоо эргээд ирсэн болохоор асуудал дэвшүүлсэн нийтлэл болон , хуульчийн нүдээр булан ажиллуулж хэлэлцүүлэг хийж байх болно. Мэдээж Bоnus, Total-ууд маань байнга бичигдэх болно. Блогтоо эргээд ирсэн чинь пээ яасан сайхан байнаа.  Обдоо
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Heseg zavsarlalaa

бичсэн: Обдоо , 2008-10-27,08:44

TYr bayartai blogmn..... heseg zavsarlalaa... obod

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Би хэн бэ?

бичсэн: Обдоо , 2008-10-24,14:34

Хүн өөртөө үргэлж энэ асуултыг тавьж байх хэрэгтэй юм шиг ээ. Урьд нь хэн байсан одоо хэн болсон, дараа нь хэн болох гээд л …..

 

Энэ зун, намар цалингийнхаа нилээдгүй зоосыг хэрэгцээгүй зүйлд үрж, дураараа дургижээ. Би огт мөнгөгүй болоод саяхан бүүр хоол ч авч идэх, автобус унааны мөнгөгүй хэдэн өдөр болсон чинь нэг л сонин санагдаад. Хэн ч биш болчихсон юм шиг уур хүрээд ч гэх шиг…Үнэхээр сүүлийн хэдэн жил сүрхий л болчихсон юм байна би чинь. Ийм их биеэ тоолоо гэж үү ? Ийм хүн байсан гэж үү ?

 

Картын барааны хүнд хэцүү үед дэлгүүрийн үүдэнд мангар бацаан байхдаа “цэнхэр дэлгэ...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Хараалын үгс ба бүдүүлэг зан...талархах сэтгэл

бичсэн: Обдоо , 2008-10-21,19:57
Саяхаан би хэдхээн хоногийн өмнө шинэхэн танилцсан нэгэнбээртэй буу халаад зогсож байлаа. Тэр хүн блогийн тухай надаас асууж байна би хариулна. Ийм юм байдаг, тийм юм байдаг, ийм үр ашигтай хэмээн хэсэг тайлбарлав. Тэгсэн мань хүн хэлж байнаа: Тийм соёлтой нэгэндээ итгэдэг, найз нөхөд болдог газар тэгээд яг байдаг юм уу аль нэг сайт руу яваад орохоор энэ хорвоогоор дүүрэн хараал байдаг ш дээ. Хаая нэг юм бичичээр энд тэнд нь хүлээж байсан хэдэн гарууд шууд л  харааж зүхээд л хааж туугаад л дайрдаг гэнэ.

                               Өөрөө ороод үзлээ  хөөрхий. Би мэдээллийн сайтуудын сэтг...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Даварчихсан бацаан

бичсэн: Обдоо , 2008-10-20,20:43
Сүүлийн үед нээрээ үнэн даварчийндоо. Гэртээ 2 хоног хоносонгүй. Ажилдаа 1 өдөр явсангүй. Үнэхээр даварч байнаа. Өөө нээрээ сониноос ном зарархгүй бол цалин өгөгөхгүй гэсэн. 1 ном зарсан боловч нөгөө нөхөр нь санхүүд тушаагаагүй байна.  Бас дээрээс нь би сахлаа аваагүй байгаа. Хэдэн найз нараасаа нэгийг нь гомдоогоод явуулчихсан юм шиг байна. Үүнийг уншиж байгаа бол уучлаарай л гэж хэлмээр байна. Даварцан бацаанаа гэж......

...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Эмч хаана байна...

бичсэн: Обдоо , 2008-10-15,22:13
Нийгэмд гараад байгаа хар бараан зүйлийн тухай нэг хэсэг бичдэг байсансан... Ийм зүйл бичилгүй удчихаждээ.
     Яг одоо ямар зүйл хүмүүсийн уурыг хүргэж байна вэ!  За тэр сонгууль бол ч дүүрч . Угаасаа би өөрөө сонгууль өгөхгүй гэсэн мөртлөө очоод л өгчихсөн. Блогч бичдэг залуус энэ тухай хангалттай бичсэн болохоор давтаад юухэв.
   Гол нь юу гээч...  Хүүхдүүд бөөн бөөнөөр 7,8,9 жилийн ял авцгааж Монголын шоронг дүүргэж, ирээдүйн гэмт хэрэгтнүүдийн эгнээг бэхжүүлж байна. Гадаадын орнуудад хүүхдийг эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны бус түүнээс ангид журмаар шийдвэрлэдэг гэсэн. Манайх у...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Шалгалт....

бичсэн: Обдоо , 2008-10-14,20:47
Яах гэж шалгалт байдаг юм болов оо! Хичээл, элсэлт энэ тэр бол ч дүүрчээ гэж бодий. Намар налгар өдрүүд дуусч гэнэт ухаан орсон хүмүүс утга учиргүй нэгнээ шалгана.Чухам юуны төлөө яах гэж  шалгаад байгаа нь ч тодорхой бус. Зүгээр л тэр жилдээ заавал шалгах болохоор өөрөө өөрсөддөө ажил гарган нэгнээ шалгана. Шалгаж байгаа үйлдэл нь ажлынх нэг хэсэг болно. Танилцуулагдана, арга хэмжээ авна, сануулна, бангадна, сайшаана..... бла бла бла
             Хаа сайгүй шалгалтын сезон эхэлжээ. Цаасаар бөмбөгдөнө, цаасаар хуурна.  Цаашид анхаарах амлалт өгнө, Хэн нь хэнийгээ хуураад яах гэж ийм шалгалт ...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Цээж зураг

бичсэн: Обдоо , 2008-10-10,23:36
Хэддүгээр курсд ч сурч байлаа байз... хөдөөнөөс, хотоос ирсэн зүсэн бүрийн эрчүүд нэг курсд. Будилуу зарим нь байна. Бүтэлгүй Паалка гээд нэг нөхөр байсан юм. /Одоо ч байгаа/ Уг нь миний найз.  Нэг сайхан нартай өдөр сонсогч нарын анкетийг бүрдүүлэхээр болоод. Курсын орлогч үүрэг өгч байнаа: Маргааш хүн бүр 2х3 зураг авчирцгаа. Бүртгэл шинэчлэх болсон тул яаралтай авчир хэмээн үүрэгдлээ. Тус бүрдээ л бужигнана. Мөнгөгүй зарим нь залилан хийнэ аргатай зарим нь бусдаар даалгаж зургаа авахуулна. Бyтэлгүй Паалка бүр хэрэг болгон чөлөө авч яваад 2х3 зургаа авчрав. Ангиар дүүрэн маргаан . Бүтэлгүй П...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Хачин мэдрэмж...

бичсэн: Обдоо , 2008-10-09,13:33
 

Ойрдоо ажил хачин их байгаа мөртлөө солио гажиг юм бодогдоод. Ямар нэг юмнаас би ерөөсөө тэгтлээ айж байгаагүй л дээ. Алдана л биз засаад явна, чадахгүй бол чадаж сурна биз, загнуулвал илүү сайжирна, тоохгүй байна л биз өөрийг олоод л авна  гээд л боддог байлаа. Гэв гэнэт маш их айдас төрж, нэг тийм мэдрэмж намайг бүчин авдаг боллоо… надтай хэн ч суухгүй бол яанаа гээд л би бодлоо. Дэрвэлзээд, дарвалзаад л яваад байдаг Залуу насны бодол бүхэн үерхэл бүхэн сайхан гэж бодоод л яваад байсан чинь бараг 60 ийн талыг насалчихжээ. Ингэж байгаад 80  насны талыг хүрчихвэл яанаа гэхээс надад айдас тө...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Аз жаргал гэж юуг хэлдэг вэ.....

бичсэн: Обдоо , 2008-10-06,21:48
Аз жаргал гэж юуг хэлдэг вэ....  Хамгийн баяр баясгалантай мөчүүдийг хэлэх үү. Гэрэл гэгээтэй өдрүүдийгээ эргэн санахыг хэлэх үүү. Одоогийнхоо байгаа зүйлд сэтгэл хангалуун байхыг хэлэх үү.. Хайрлаж явдаг хүнтэйгээ хамт амьдрах явдал уу .. Чиний амьдарлын зорилго биелэгдэхийг хэлэх үү .....Тухайн агшинд яг тэр мөч л чамд сайхан байгаа үе үү.....Үнэт зүйл, аз жаргал,  хайр, дурлал гээд л эдгээрийн тухай нэгдсэн ойлголт хэнд ч хэрэггүй. Хүн хүн өөрийнхөөрөө дүгнэж өөрийнхөө харьцуулж , гаргалаа хийж явдаг.  Угаасаа надад байгаа бүх юмандаа би хайртай .. бүр бүх юмандаа шүү.
                    ...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих
© Миний блог