Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

Яачих аа вэ....

бичсэн: Обдоо , 2008-10-05,09:59
Блогмн маань яачихаа вэ .... Халуун дулаан уур амьсгал, гое сайхан харилцаа бага болоод ч байгаа юм шиг ....
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Гэгээтэй юм биччий...

бичсэн: Обдоо , 2008-09-30,12:36
 

Нихх сайхан гэрэл гэгээтэй юм бичмээр санагдаад ….. хааяа нуугдаж тамхи таттдаг байсансан. Тэгээд сургуулийн хашаа даваад л шинэ баригдаж байгаа байрны подвал руу гүйдэг байсандаа. Ангийн хөвгүүдээрээ гээд л.  Тэгээд тэр үед чинь 25 үзэг гээд л нихх айхтар эд байсан ш тээ. Ангидаа тийм үзэгтэй хүүхэд нь од болдог байлаа. Эээжээс гуйн барин байж 25-ийн үзэг авахуулваа. За тэгээд нөгөөх ангийн хэдтэйгээ нийлээд тамхи татах болсон чинь би үзгээ хайрлаад … хашаа давах гэж байгаад хугалчиж магад гэж тэр шүү дээ. Тэгээд л нөгөөхөө нэхх амандаа хийгээд л хашаа давлаа. Үсрээд буусан чинь пид хийтэл...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Бушуу туулай борвиндоо баастай

бичсэн: Обдоо , 2008-09-22,10:47
 

Бушуу туулай борвиндоо баастай

Ийм нэг сайхан үг байдаг юм. Бодвол тэр туулай яарч яваад баасаа борвиндоо наачихсан юм байгаа биз. Үл өгүүлэн өгүүлэх нь: хэзээ ч билээ хаанаа ч билээ түрүүний ажилдаа ороод удаагүй байсан юм. Тэгээд л хөдөөнөөс дөнгөж ирчихсэн хөдөөний хөөсөн мантуу, баруун аймгийн мэдэн будилсан энэ тэрээрээ дуудуулаад л хэсэг гүйвээ. Уймраа байсныг ч хэлэх үү .  Нихх ажил хийдэг хүн ийш тийшээ адгаж гүйгээд л …. 
                     Ажлынхаа нэг эмэгтэйтэй хамтран ажил хийгээд л өдөржингөө явсан юм. Халуун өдөр байсныг хэлэх үү? Автобусанд алалцаад л суув. Нөгөө эмэгтэ...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Ободийн болчимгүй явдал

бичсэн: Обдоо , 2008-09-20,23:28
Хааяа болчимгүй явдал гаргадаггүй гэж хүн хаана байхав...
Баян-өлгий дартайгаа хамт явсан юм ажлаар. За дөрөв таван жилийн өмнө л дөө. Тэнд очоод л харь гаригт ирчихсэн мэт л байлаа. Эргэн тойрон өөр хэлээр яриад л .... хамгийн гайхалтай нь нэг залууу нөгөө залуутайгаа казак хэлээр яриад тэрнийхээ юмыг бичээд байнаа. Харин бичигдэж байгаа тэр зүйл нь монгол хэлээр бичигдээд байх юм. За тэгээд л тэнд чинь 2, 3 хоног ууж идээд л баравшт хэдэн төгрөгөө. Арайхийж нутаг руугаа буцаваа. Нутаг гэж Ховд ружугаа шүүд ээ. Гарахаас өмнө дарга дарга нартай нь , би албан хаагчидтай нь, жолооч маань жолоо...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Хуульчийн нүдээр

бичсэн: Обдоо , 2008-09-20,09:24
Өө нээрээ Солонгос нөхөртэй суусан эмэгтэйчүүдийн эрх ашигтай холбоотой хуралд 2 өдөр суулаа. Шалтгаан нөхцөл, яагаад охидууд хүүхнүүд хангүг эрчүүдийн өвөрт очиж хэвтдэг гол үндсийг сайтар мэдээгүй л явж. Сайн сайхан амьдрахын төлөө... korean dream дээ хүрэхийн төлөө, гэр бүлээ тэжээхийн тулд , хууртаад л , монгол эрчүүд хөгийн, арчаа муутай учраас, гадаадад амьдрах хүслийнхээ төлөө... олон шалтгаан байдаг юм байна. Анхандаа би эмэгтэй хүмүүсийг үүнд их буруутгадаг байлаа. Бодит байдал дээр амьдрал дээр тэд хэрхэн зовдог, эргүү тэр хадам ээж, хүчирхийлэгч солонгос нөхөр яадаг тухай сайн барим...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Хуульчийн нүдээр

бичсэн: Обдоо , 2008-09-19,11:22
 

Бичилгүй хэд хоночихсон байх чинь . “Хуульчийн нүдээр” гэдэг нэрээр цаашдаа бичнээ. Илүү дутуу юм бичиж хүний дургүй хүргээд муухай ч юм болж байна даа. Халдашгүй эрхэнд нь халдаад л ….. гэмт зан үйл гаргаад л .. одоо өөр зүйл бичиж байх болно. За энэ тухай үл өгүүлэн өгүүлэх нь :

 

Садар самуунд уруу татах нь :

Садар самуунд уруу татах, хүчээр биеийг нь үнэлүүлэхтэй холбоотой хинээн хуулийн заалт байдаг гээч. Тоо томшгүй.  Нийтдээ 6 хууль байна. Жишээ нь садар самууныг сурталчилсан бол яах вэ ?  Хуулиас иш татаад үзье лдээ Захиргааны хариуцлагын тухай хуулиар та 50 хүртэл мянган төгрөгө...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Ширхэг тамхины гай

бичсэн: Обдоо , 2008-09-12,09:43
 

Ширхэг тамхинаас болж ёстой хөгөө өчирлээ. Ажил дээр би  уг нь бараг тамхи татдаггүй юм. Гэртээ ч гэсэн. Гэхдээ сүүлийн үел хайрцаг, майрцагаар нь авч тансаглаад л их маяглаж байгаал даа. Тэгээд л нэхх мөнгө төгрөгөөр дутаад 5 ширхэг эссэ авбаа. За тэгээд л  хайрлаж харамлаж татаад л хармаанд яваад л байсийн. 
Гэртээ харих гээд ажил тараад гайт автобусанд суулаа. Тэгээд автобус хүлээгээд ирэхгүй болохоор нь курткны халаасанд үлдсэн байсан ганц тамхиа татчихдаг юм уу гээд л яг асаахын даваан дээр атуус хүрээд ирлээ Шархадны атуус 200 төгрөг гэхээр нь халаасаа тэмтэрч үзээд суухаар шийдлээ. ...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

“ХҮҮХЭД БА ХУУЛЬ ЁС”

бичсэн: Обдоо , 2008-09-12,09:37

 

 

 

 

                                                        ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ 

НҮБ-ын Хүүхдийн Сангийн “Хүүхэд хамгаалал” хөтөлбөрийн “Хууль зүйн шинэтгэл” төслийн хүрээнд хэвлэгдсэн “ХҮҮХЭД БА ХУУЛЬ ЁС”  номын өдөрлөг 2008 оны 9 дугаар сарын 9-ний өдөр Хууль зүйн үндэсний төвийн 304 тоот танхимд10.00 цагт эхэллээ.

            Уг өдөрлөгийг  нээж  Монгол Улсын хуулийн бодлогын зөвлөх, доктор Д.Зүмбэрэллхам, НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь шадар суурин төлөөлөгч Ямин Мазумдер, МУИС-ийн ХЗС-ийн багш, докторант Г.Эрдэнэбат номын зохиогч нарыг төлөөлж  үг хэлэв. Мөн урилгаар  төрий...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Траншей

бичсэн: Обдоо , 2008-09-11,11:34
 

Заал авчихаад харьж явбаа. Бас болоогүй замаараа хэдэн андуудтай уулзчихаад л … тэгээд л автобусны буудал дээр буучихаад мессеж бичээд явжийсийн. Тэгээл мессеж бичиж дуусгачаад send гээд чанга дараад л тэгсэн чинь траншейны нүхэнд унчихваа. Өрөөсөн хөл дотогшоо нэг бөгстэй хамт ороод өрөөсөн хөл гадна талд эрүү өвдөг нийлээд , нөгөө гартаа гар тусаа барьсан хэвээрээ.. гарч чаддаггүй. Бүүр инээд хүрээд болдоггүй... байгаа байдлаа бодохоор…нүхэнд унасан тарвага шиг инээгээд байлтай биш…….. гэртээ орж ирээд уур хүрээд өөрийгөө шоолсноо бодохоор…..

Энэ юу ч биш нэг найзтайгаа хамт явжийсий… ба...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

О.Уянга ба алс нутгийн бэр

бичсэн: Обдоо , 2008-09-07,16:12

Ээж хааяа утсаар хүмүүстэй нихх утсаар ярихыг нь яана гээч. Ажлын хэдэн өдөр даварсаныхаа хариуг чангахан хүртэж амралтын өдрүүдээр царайчлангуй гэмшиж гэртээ хэвтэж байв.Анд нөхдийнхөө уурыг нь хэд хүргээд авсан болохоор утсаар ярихаас ичээд … за за тэр яахав.. гол юмандаа орий.

 

Ээж утсаар ярьж байна. Ажлынхаа хүнтэй:

-          Ээж: За сайхан амарч байна уу

-          Сайн сайн…….. 

-          Танай Уянгаа зүгээр үү /ээж инээнэ/

-          Зү...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Шээс хүрээд байсан юм чинь…..

бичсэн: Обдоо , 2008-09-04,11:26
 

Нэхх тэнэг цагдаа дагаж гүйгээд л дадлагад гарчаад байсан цаг. Хүн мүн торгохийг харж хэсэг зогсоно ….. Тэгээд л ах цагдаа миний хажууд нэг нөхрийг торгож байхаар нь би нээх шээс хүрсэн хүн тэр хүний хажууд очоод зэрэгцээд шээж гарав аа. .. Торгуулж байсан хүн байж , над шиг шээж байгаад….. тэгсэн цагдаа ах уурлаад .... Нөгөө хүн ч гэсэн чиний дагуулж яваа энэ нөхөр чинь бас л шээгээд байна ш дээ гэж хэлчихэээд маадгар гэгч нь алхаад одов. Би ч гэж би …. Шээж байгаа хүнтэй зэрэгцээд л шээж байдаг……

Бас нэг цагдаа байх . Тэгээд л шээс нь хүрээд л ийш тийш харж байгаад л нээх жижиг булан эрг...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Намайг тоогоогүй бүсгүйчүүдэд баярлалаа

бичсэн: Обдоо , 2008-09-02,17:53
 

obod: sainuu hu

Setsee: sain

Setsee: chi sain u

obod: uu sain sian

obod: yu bn gugshuun

Setsee: uu ajlaa hiigeed l guigeed bna

Setsee: chamaar yu bna, sonin saihan

obod: teneed l heden aimgaar yavsaar zuniig avloodoo

Setsee: ajlaa ruu , hicheel zaagaad u

obod: gugshen chen sudalgaa, ene ter za teged amralt, mamralt geed l

Setsee: oon

obod: yaj amrav?

Tsegtsee: amraagui shd, ajlaa hiigeed l blaa

obod: puuh yadardgyymuu

Tsegtsee: yadarlaa geed yahaw de, amraltaa awah hugatsaa boloogui yum chini

obod: chinii uur garsanuu

Setsee: xexexe,  ter ch mud garahgui bhaa

obod: uu che...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Гэм

бичсэн: Обдоо , 2008-09-01,11:03
 

Хичээлийн шинэ жил  эхэлж байхад шал дав далий юм бичихдэг юм уу? Нэг хурал дээр сууж байлаа. Юуны ч билээ хэзээ ч билээ байз нээх том хурал байсан юмдаг. Хүний эрх мэрхийн талаар хэлэлцээд л баахан эвэртэн туурайтнууд ирчихсэн би гэж нэг зулзаган нөхөр тэнд жавь жавь, напь напь гээд л сууж байв. Төд удөлгүй нойр хүрч, нозоорч нүд бүрэлзээд л ….тасарчиж…  Нэг сэрсэн би өөр ширээн дээр байна. Хажууд шаал танихгүй нэг цмэбэгэр эмэгтэй сууж байнаа.. мэл гайхаж цэл хөхөрсөнийг яана гээч

-         Би хаана байна?

-         Та миний хажууд байна

-         Би яагаад ийш хүрээд ирсийн?

-     ...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Намар цаг, автобус, бид гурав….

бичсэн: Обдоо , 2008-08-31,11:48

Гэрээсээ гараад bus huluglun ajildaa явна өглөө…. Ажилдаа түүртээд л өдрийг өнгөрөөнө ухнадаад л….. орой автобусаар гэртээ харина….хэмнэл нэг хэмээр үргэлжлээд… намар цаг надад уйтгар гуниг авчирдаг... автобусны кондукторт дөрвөн зуун төгрөг өгч бухимдангуй ч гэсэн чихэвчний хөгжимөө сонсон ажилаа төлөвлөн… ирнэ…. буцна.. орой болно.. өглөө болно..….. Намар цаг автобус бид гурав….

 
Бонус:
Сонсогч байхдаа автобусанд суух гэж уралдаж байгаад нам цохиулж унаад . Сэхээ аваад харсан чинь цасан дунд цагаан өнгийн автобусны чиглэл бичдэг самбар мөргөөд уначиж….цус гараад л…. Нэгмөсөн өвөл болчоосо...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Доржоогийн болчимгүй явдлууд ¹1

бичсэн: Обдоо , 2008-08-28,23:49

Зараагийн хэдэн банталт уншчихсан чинь зүрх хөөрчихлөө байна… /http://3apaa.blog.gogo.mn/entry/ff8080811c034c10011c078d623c00c5 /

Нэг ийм явдал болдог юм байнаа. Манай нэг найз байх эхнэргүй буг болж байгаа нөхөр л дөө...Удаж байгаа гэж ярих юм биш. Эхнэр олж өгөх гэж хэрдээ л дайн болно…. Хэдэн найзуудаараа нийлж аваад л их зураг төөрөг гаргана. Гэтэл гэнэт нэг нартай өдөр мань Доржоо эхнэрийнхээ найз хүүхэнтэй  танилцуулах юм болов оо. Тэгээд л нээх өдөр судраа товлоод л мань эрийг госчоом пиджаакийг нь гашраалгуулаад л сүйд болж болж л гарцгаажээ. Доржоо ч эхнэрээ, эхнэр нь найз хүүхнээ да...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

1 нэг нас хүрчээ …. Obod

бичсэн: Обдоо , 2008-08-27,18:23
 

1 нас хүрчээ. Обод… хөлд орж байгаа хүүхэд яаж алхдаг билээ?. Эх барьж авсан блогмн дээ баярлалаа. “Идэж өмсөх зүүхээр” блог ямар дутаана гэж байх биш дээ. Хаяадаа тулга тойрсон бичлэг хийсээр нэг жил өнгөрчээ. Хов жив ч гэх хэцүү авах ч  юмгүй бичлэг бичсээр нэг жил өнгөрчээ. Яасан ч хурдан юм. Блогоосоо авах гэхийн ухаанаар хандаад их юм сурсандоо. Олон сайхан танилтай, найзтай, нөхөдтэй болжээ….

Би энэ бүхнээс юу олж авав…..?. Мэдээж би хамгийн баян хүн болсон... Өөрийгөө өөрчилж чадсан… нийгмийн идэвхээ сэргээлээ… ядаж санаагаа илэрхийлж, бичиж сурлаа. Ухаарал хайрласан олон бичлэгээс...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Хэрүүлийн бузар

бичсэн: Обдоо , 2008-08-25,21:48

 

Хэрүүлийн бузар гэж нэг юм байх...

    Автобусанд ороход 2 хүн хэрэлдэж байв. Бүүр хашгирч гуугачаад л үнэн аймаар. Хараалын үг баруун солгойгүй чихний хажуугаар урсана… Ажил дээр очиход дарга албан хаагч хоёр хэрэлдэж байна. “Чи зайл”, “чи яв”, “үх чи” гээд л хараалын бус “эелдэг үгс” чихний хажуугаар урсана. Блог руу орно хэн нэгний бичсэн юман дээр баахан хэрүүл “Чи болиоч” “яваач чи” “битгий тоо” “миний үзэл бодол чамд ямар хамаатай юм” гээд л нүдний урдуур бичлэг, comment урсана.

            Байгаа хорвоо дэлхий дээрээ, давчуу амьдрал дундаа хэрэлдээд, муудалцаад явахад бүтэх ажи...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Би яамаар байна гээч.... ?

бичсэн: Обдоо , 2008-08-20,11:47

Би яамаар байна гээч.... ?

Зуслангийн эсвэл байшингийн тагтан дээр халуун цай ч юм уу кофе уугаад, шиврэн орох бороог ажин, бага зэргийн уйтгартай хөгжим сонсоод элдэв зүйлийг эргэцүүлэн, дув дулаахан ноосон цамц өмсөөд , дүүжин сандал хөдөлгөн суух тэр мөч надад хамгийн сайхан байдаг. Энэ үед хайртай хүн /эсвэл хайртай болох/ маань дэргэд байвал за тэгээд л эрхэлж дуусахын гайхамшигийг үзүүлэх байсан биз. Яг одоо би тэгмээр байна......... бороо гэж.... хүн бүрийг л гэгэлзүүлэх юм дaа...  /Obdoo/

...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

....zygeer shahuu...

бичсэн: Обдоо , 2008-08-16,12:33

За тэгэхээр ийм байна. Хүнд хэцүү үе бол боломж завшаан гэдэгтэй та бүхэн санал нийлэх байх. Хамгийн хэцүү үед бүх боломжоороо мэрийдэг хүн амжилтанд хүрдэг. Тийм ч учраас энэ чанарыг би өөртөө би болгомоор байна. Хүн том болох тусмаал бэрхшээл дунд сөгдөх юм даа. Бэрхшээл гэдэг улигт зовлонгүй бол бид хэн ч биш. Нэг ийм утгатай эртний үг байдаг ч би яг таг хэлж мэдэхгүй байна. Өнөөдөр таны хувьд хүйтэн өдөр байлаа ч магад дараа нь хамгийн дулаан өдрүүдийн нэг юм шиг байх болно гэсэн үг л дээ. Мэрийгээд шаналаад л энд тэнд юмаа амжуулах гээл гүйж байх тэр өдөр хамгийн хэцүү юм шиг байсан ч маг...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

ДОРЖООГИЙН ЗОДООН

бичсэн: Обдоо , 2008-08-13,14:35

Найз маань надад үүнийг ярьсан юм. Доржоо гээд 10 жилдээ бол үнэн баавартай сайхан хүнд гар байсан гэнэ. Өөрөө бол чадах юмандаа үнэн баавартай, чадахгүй юмандаа бол ёстой миа, яс юман дээрээ юу ч чаддагүй тийм нэгэн гар байжээ. Ангиараа маргалдаж муудалцахад жижиг биетэй дийлэх нөхөртэйгээ маргалдаад пэнзийдэг гэнэ.  Тэгээд харин жинхэнэ зодоон болоход  алга болчихдог гэнэ.

Нэг удаа автобусанд Доржоотой явсан ангийн хэдэн нөхөд тэнд байсан атамануудтай муудалцан  гар зөрүүлж.  Автобусаар дүүрэн хүмүүс орилж, хашгараад л бөөн юм болж л дээ. Манай хэд ч сэхээ авсан чинь  нөхдүүд зодоонд дийлд...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих
© Миний блог