бичсэн: Обдоо , 2007-10-20,16:33
Андуудтайгаа саяхан уулзлаа. Ойрд уулзаагүй их сайхан байлаа доо. Баахан буу халах шив. Буу халах гэхээсээ илүү хашгирсан гэвэл дээр байх. Багын хэдэн найз нараас маань одоо хэдхэн нь л үлдсээн. Ихэнхи нь эхнэр хүүхэдтэй болоод найз нар тэгэсгээд мартагддаг бололтой юм билээ. Хааяа нэгнийх нь гэрээр орохоор эхнэр нь харамлангуй аястай байна. Дагуулаад дампуурна гэж бодддог бололтой. Яахав нөхдүүд гарахдаа миний нэр барьж гарсаар хашраачихсан бололтой дог. Одоо яахав хүндэтгэн үзэх шалтгаан байсан байх гээд тоохгүй өнгрөхөөс.
Олон найз, нөхөдтэй болжээ. Энэ тусмаа л ажил сайн бүтэж, ст...
бичсэн: Обдоо , 2007-10-19,14:59
Хангүг эрчүүдтэй суух гээд 50 орчим охид хүүхнүүд зургаа, зараа танилцуулгаа Солонгос site дээр тавьчихаж. Ой гутах шиг л боллоо. Хайран сайхан охид минь . Хууль зүйн яам, Гадаад хэргийн яаман дээр цагдаа, шүүх дээр, орон нутагт зөвхөн үүнээс үүнээс л урьдчилан сэргийлэх гэж сургалт семинар явагдаж дуусаагүй байхад охид маань бөөн бөөнөөр солонгос эрчүүдийн өвөрт орж хэвтэхийн хүслэн болжээ. Амар хялбар аргаар амьдрах далд санаа нь ч үүнтэй холбоотой биз. Угтаа эдшээр охид хүүхнүүд маань хүн худалдах хэргийн золоис хохирогч болж болзошгүй.
Харин энэ бүхний ард юу нуугдаж байгааг тэд мэд...
бичсэн: Обдоо , 2007-10-17,16:28
Эрээн хотод нийт 60 орчим албан ёсны янхан борлуулах цэг байдаг. Àëàáí ¸ñíû ãýäýã íü îäîî ìýäýãäýæ áàéãààãààð ãýñýí ¿ã ë äýý. 10 орчим янхны бар, тоо нь vл мэдэгдэх саун, зочид буудлаар дамжуулан 300 орчим Монгол охидын биеийг vнэлvvлдэг þì áàéíà.
60 орчим янхан борлуулах цэг нь 2-3н хэсэгт гудамж болон хуваагддаг юм байна. Янхны газðûã Ãýýäýí ãýæ íýðëýíý. ßëàíãóÿà ìíîãîë îõèä Ãýýäýíãýýð ä¿¿ðýí ÷èõ÷èõñýí áàéõ.
Нэг удаа îõèä, á¿ñã¿éñ ìààíü дэвсгэр хийхдээ /биеэ үнэлэх гэсэн үг/ 50 зоос бөгөөд шөнөжин дэвсгэр хийхдээ 150-200 зоос Монгол охидоор бэлгийн хэрэгцээгээ хангана.
Шилэн хаал...
бичсэн: Обдоо , 2007-10-16,15:11
Шашны талаар бол нээх сайн мэдэхгүй л дээ. Христ, Будда, Мусльман гээд л..... Түрүү үеийн дэлгэрэлт, Дунд үеийн, Хожуу үеийн дэлгэрэлт гэсэн 3 үе шатаар дамжиж шарын шашин Монгол улсад хөгжиж ирсэнийг мэдэх юм байна. Түүхэндээ 2 удаа сүм хийдийг орвонгоор нь эргүүлж, шатаасны, сүйтгэсний учрыг Галдан бошгот, Чойбалсан гээч ойворгон нөхдөөс болсон гэж уншиж байсан.
Ихэнхи хүмүүс ярьдаг даа : Миний зам мөр ингэж зурагдсан учраас би одоо яах ч аргагүй гэдэг юм уу , эсвэл энэ миний хувь тавилан юм байна даа " гэж бодоод л итгээд шүтээд явдаг.
Эсвэл нэгэн бээр шашин эс шүтнэ:...
бичсэн: Обдоо , 2007-10-15,16:48
Хүмүүстэй юм үзэж суухад, ярьж суухад янз бүрийн шүүмжлэл их гарна. Энэ амьдарч байгаа нийгмээ, Их хуралд, Засгийн Газарт гарчихаад чихээд суугаа эрлийз, пэнзгэр гахайнуудыг, зурагтаар гарч байгаа гиншээ одонцоруудыг, лайтай реклам сурталчилгааг, хүнд суртал гаргадаг эвэртэн туурайтнуудыг, нүд хуурдаг ажилчидаа, цалин өгөхгүй байгаа даргаа амандаа орсон болгоноо муулна, шүүмжилнэ.
Гэхдээ муулах шүүмжлэх 2 -оо ялгахаа байгаад байх шиг.Болохгүй бүтэхгүй байгаа юмыг мэдээж шүүмжлэлгүй яахав. Бидэнд юм шүүмжлэхэд шалтгаан хэрэгтэй. Харин танд тэр шалтгаан чинь 10 мянган хуудас цаасаар дүүрэн ...
бичсэн: Обдоо , 2007-10-13,14:16
Хичээлийн завсарлагаар хальт бичлэг хийгээд гарч байна. Ихэнхдээ олон цагаар хичээллээд байгаа л даа . Оройн ангид маань янз бүрийн насныхан сурна. Ихэнхи нь надаас ах эгч л дээ. Харин тэд хичээлдээ үнэн сэтгэлээсээ бүр нэг мэрийж ирээд сурна. Хаяа оройтож ирээд сурч байгаа гээд л залуу хүмүүсээс санаа зовно Гэхдээ гэрийн даалгавараа хамгийн сайн хийж ирнэ. Уйгагүй л оролдоно доо . Гэтэл залуус нь хамаагүй залхуу , Ичсэн нэрэндээ л гүйцэнэ дээ.
Ах нар эгч нар хэлдэг юм. " Амьдралдаа том завсарлага ававаа хайран цагаа тэгээд завсарлаад өнгөрүүлэв ээ?" гэж . Тэгэхээр хэт завсарлахгүйн тулд х...
бичсэн: Обдоо , 2007-10-12,09:07
Сайхан зүйл яриад бичихээр хайрын тухай дурдахгүй байж чадахгүй. Яагаав. Үсчин шүдний эмч, тогооч 3-ийг мөнхийн мэргэжил гэдэг гээ биз дээ. Хайр бол хүний мөнхийн дагуул байж ч мэдэх юм. Харин би хайр дурлал гээч зүйлийн талаар маруухан ойлголтой , үзсэн кино энэ тэрээс төсөөлдөг, 10 жилд хэн нэгийг шохоорхож явсанаас биш энэ салбарт амжилт олж амжаагүй байгаа нэгэн. Хайр дурлалын талаар бусдаас зөвлөгөө авна уу гэхээс өгч чадахгүй ээ.../мэдэхгүй/
Энэ хорвоод мэндэлсэн цагаасаа эхлэн хүн хайранд л өлгүүдүүлэн ирдэг. Хэр хайрлуулсанаас нь ямар хүн болохыг төсөөлчих...
бичсэн: Обдоо , 2007-10-11,18:13
Нийгмийнхээ аль ч хэсэгт хаана ч байлаа гэсэн та мөнгөгүй байж болно , ажилгүй байж болно. Анд найз, гэр бүл аль нэг хэсэгт хорвоогийн тоосыг хөдөлгөж яваа бол та мэдээж бүгдэд нь хайрлагдаж хүндлэгдэх эрхтэй. Хэдий тийм боловч хүссэн нэгэн үүнийг амар олоод авч чадахгүй ш дээ
Нэг бодоод үзийдээ Ингэхэд би чинь хэр зэрэг нэр төртэй билээ дээ аан? . Амьдарч байгаа хэсэгхэн хугацаандаа тодорхой хэмжээгээр хүнд үнэлэгдчих юмсан. Нэр хүнд маань үр хүүхдэд /хэрэв хүнтэй танилцаад суувал түүнээс маань гарах хүүхдийг хэлж байна/ маань үлгэр жишээ болж яваасай гэсэндээ ажиллаж хөдөлмөр...
бичсэн: Обдоо , 2007-10-10,17:45
Бичиж байгаа зүйл , бичглэгүүд маань санаанд нээх хүрэхгүй л байна даа. бусад блоггеруудынхаа бичлэгүүдийг унших, санал бичих зав ч гарахгүй юм.
Тэр их ажлынхаа хажуугаар бүхнийг амжуулаад байдаг, яаж ийж байгаад тун чиг оночтой үгээр санаагаа гоё илэрхийлчихдэг блоггеруудын хэмжээнд хүрэхэд хар нялхаараа л байна даа. Суусан цэцэнээс явсан тэнэг дээр болохоор оруулж байгаа бичлэгээ жаахан ч гэсэн чанаржуулах санаатай байна.
Сонирхогчоос настояший блоггер болох бодол өвөрлөхөөс цааш хэтрэхгүй юмдаа. Хайртай Блогнмн- ийнхэнээрээ нэг бахархачисан байна даа
Хааяа хүмүүс гомдол гаргаж байна. ...
бичсэн: Обдоо , 2007-10-09,15:57
Өчигдөр би нэг хүнийг гомдоочихлоо. Тэр хүн маань надад найдаж итгэж байсан боловч итгэлийг нь талаар болгосоон. Үүнээсээ ч уучлал гуйж байна. Ямар нэг шалтгаан хэлмээргүй байна. Мянган шалтгаан хэлсэн ч энэ бол юу ч биш шүү дээ. Тэр хүний итгэлгийг алдсандаа гэмшиж байна.аа. Гэхдээ мэдээж алдаа гэдэг бол юуны эхлэл билээ дээ. Цаашдаа тэр хүнийг гомдоохгүй .
" уучлана гэдэг ухааных " / .....from Zo/ болохоор намайг уучлаарай Please
Ахиад нэг боломж олговол тэрийг алдахгүй гэдэгтээ итгэлтэй байна. /Обод/
...
бичсэн: Обдоо , 2007-10-09,15:28
Төрийн албан хаагчидын тооллого болох гэнэ. Дээхний маллын тооллого шиг юм болохийн байхаа. Одоо нам засгийн удирдагч нар хэдэн хүн төрд ажиллаж байгааг тоог нь мэдэхгүй гэнэ. Тэгэхээр ямар юмных нь төрийн хяналт байхавдээ. Өрөвдэлтэй юмаа.
Уг нь хөөрхий хэдэн эвэртэн туурайтнууд цалин нэмэх санаа гаргаж гэнэ. Гэтэл тэр үнэ нь бусад нийгмийн сөрөг үзэгдэлүүдтэй нийлээд ард түмэн, хувийн хэвшлийнхний хоолойг багалзуурдаж байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 90 мянган төгрөг болосон 10 сарын 1 нээс . Ингэхээр хувийн хэвшил эрхэлж байгаа аж ахуйн нэгж байгууллага бүхэн үйллчилгээ бара...
бичсэн: Обдоо , 2007-10-07,12:13
Бидний байгаа энэ соёл маань холимог соёл гэж ярьдаг хэлдэг, бичдэг, шүүмжилдэг. Өөрөөр хэлбэл европ болон үндэсний соёлууд маань хоорондоо холилдсон гэсэн үг л дээ. Угтаа бол тухайн үндэстний өөрийн соёл давамгайлж байвал эзэн соёл хүчтэй байнаа гэсэн үг. Харин зочин соёл давамгайлаад эхлэх юм бол тухайн зочин соёлтой гүрний харъяанд, хараат болох нь ойрхон байнаа гэсэн үг_
Та бүхэн одоо харж л байгаа байх даа. Хаашаагаа аль ч суваг эргүүлнэ Солонгос кино. Хөвгүүд, эмэгтэйчүүд охидууд үүнийг л дууриаж аяглана, аашилна, хувцаслана. Хоолонд орно хужаа хоол , солонгос хоол, юманд орж зуг...
бичсэн: Обдоо , 2007-10-04,17:01
2 эр шал будаж байна. Эхний эр бодно: "Дарга ч намайг шал будаж байгааг хараад амаа олохгүй магтана даа " гэх. Харин дараагийн залуу бодно: Энэ хэсгээр нь сайн будаагүй байх чинь, давхарлаад будчихвал сайн тогтоно доо" гэж бодож чин сэтгэлээсээ будна. Дарга хэрэв орж ирээд магтахгүй байвал яах вэ? . Мэдээж эхний эрд таагүй хүндхэн тусах болно доо. Харин дараагийн эрд бол магтсан ч эс магтсан ч хамаагүй. Нэгэнтээ тэр ажлыг хийж дуусгахаас хойш чин сэтгэлээсээ хийвэл өөрийнх нь санаанд ч нийцнэ, өөрөө ч хийсэн зүйлдээ сэтгэл хангалуун үлдэнэ. Өөрийнхөө хийсэн үйлдэл, үр бүтээлдээ эзэн нь...
бичсэн: Обдоо , 2007-10-03,09:58
Хүнүүсийн толгойг юугаар хэмждэг вэ? юугаарч байж болох юм. 58, 57 размерээр нь үү? эсвэл ухаж аваад жингээр нь үү? Хэдэн халтар төгрөг өгөөд хальт хульт эзэмшсэн мэдлэгээр нь үү Эсвэл амьдарлынхаа туршлага дээрээ эзэмшээд ирсэн ухаанаар нь уу нэг бол хэр олон ном зохиол уншсанаар нь уу Бичсэн эрдэм шинжилгээний өгүүллэгээр нь үү Эсвэл авсан дипломных нь тоогоор уу? Эсвэл ярьж байгаа яриа , үйлдэлээр нь үү? Энийг тогтоох аргагүй л дээ
Ямартай системчлэгдсэн мэдлэгийн тогтолцоо маань мэдлэг. Тэгэхээр хүний тархийг системчлэгдэж бол хэмжиж барахгүй ш д Нээрээ нэг юм сонирхуулахад Ленинийг а...
бичсэн: Обдоо , 2007-10-02,17:27
Хөгшин ээж, аав, эмээ дээрээ очхийнсоон гэсээр очиж чадаагүй байж байгаад энэ бүтэн сайнд нэг юм зав гарган байж очлоо.
Аавын ээжийг эмээ гэнэ. Цагаан толгойтой болохоор манай дүүгийн хүүхдүүд "орос эмээ" гээ дуудах. Уулаасаа хотожсон ганган эмээ бий дээ. Өвөө маань багад нас барсан юмаа.
Харин хөдөөнөөс ирсэн ээжийн аав ээж хоёрыг баруун аймгийнхний хэлдэгээр "хөгшин ээж", хөгшин аав " гэж ялгаж дуудна.
Тэд маань бүгдээрээ дал нас гараад явж байгаа. Буянтай буурлууд дээрээ очих сайхан байлаа. Хаая ирэхгүй болохоор хараад суучихдаг юм. Эмээгийн хэлдэгээр "элэг муутай " гэнэ. Энэ нь боло...
бичсэн: Обдоо , 2007-10-02,11:08
Хийж байгаа ажилдаа түүртээд тэрэндээ дургүй болоод эхэлвэл тэрийгээ орхих эсвэл дасан зохицохоос өөр арга байхгүй ш дээ. Хэт их ажиллаад л яваад байхаар заримдаа нөгөө дээхний хүнийсийн хэлээд байдаг шиг хуучинсаг, хэнээтэй, мангаа гээд л нэрлэх байсан биз.
Байнгын ажиллаад ажиллаад л гэртээ ирээд хоолоо идэнгүүтээ унтаад тэгээд ажилдаа ирээд л ажиллаад л ахиад гэртээ ирүүтээ унтаад л ажиллаад л............яваад л байна даа. Юуны төлөө ажиллад байгаамб. Юуны төлөө тэгээд биеэ, нервээ бараад байгаамб? Сая сая хүнүүс, сая сая гариг ертөнцийн дэргэд ингэж хайран залуу нас цаг ...
бичсэн: Обдоо , 2007-10-02,09:16
Ингэхэд бид чинь хэн нэгэнд баярласанаа илэрхийлж талархаж сурсан билүү. Нүүдэлчин хүмүүсийн сэтгэхүйд ийм бусдад баярлаж талархаснаа илэрхийлнэ гэдэг бол зусардаж байгаагийн шинж гэж үздэг байсан нь одоо бидний үед ул болсон байна. Ээждээ аавдаа өсгөж хүмүүжүүлсэнд нь багшдаа сурган хүмжүүжүүлсэнд нь б найз нөхөддөө түшиг дэм болж яваад нь баярлалаа гээд нэг хэлчихсэн бил үү? Нөхдөө Аан?
Заавал нэг тус дэмийг биетээр бодитоор мэдэрч байж тэрийгээ тус гэж хүлээж авдаг , албатай юм шиг. Хэрэв туслахгүй бол тэрэнд бяцхан туниад л явдаг шүү дээ. Тэрэн дорвол зүгээр нэг удаа баярлалаа гээд нэг...
бичсэн: Обдоо , 2007-09-21,11:48
Хэдэн хоног хөдөө яваад ирий дээ. Сайхаан. хааяа нэг хөдөө яваад ирэхээр тэнэгэр уужим тал шигээ сэтгэлтэй хөдөөнийхөнөө хараад тайвширчихдаг юм. тэд юунд ч юм бэ ерөөсөө яардаггүй /Мэдээж яардаг хүмүүс байгаа л байх/ тайван сайхан хүмүүс нь дийлэнхи бий дээ.
Хааяа боддог юм... энд хийж байгаа зүйлдээ түүртсэн хүмүүс нэг хөдөө яваад ирмээр юм гэж....
Анхандаа боддог байлаа. хөдөө ажлаар явж байгаад бүүр хээр талд хонио хариулж яваа залууг хараад .." Хайран сайхан залуу нас нь ингээд хээр талд явсаар байгаад өнгөрөөгөөд л " гэдэг байсанаа.. одоо бол өөр өө тэр залуучууд харин ч ёстой азт...
бичсэн: Обдоо , 2007-09-19,18:53
Өглөө автүобусанд орлоо. Кондуктор ажилдаа түүртэнэ. Тэндээс мөнгөө өгч байгаа хөөрхий оюутныг загнан: тэнэг юм уу хаашаа юм, Наад Визагаа олигтойхон харуулчихаач" Чи одоо ямар бутархай мөнгө өгдөг юм бэ ? гээд л ялих шалихгүй юман дээр бухимдана
Ажил дээр очлоо. нэрийг нь хэлээд яахав нэгэн бээр ажлаа хийж байгаа мөртлөө ганц нэг асуусан асуултанд бухимдааж , . "...Ядаргаатай юм, Би ууртай байна. надыг битгий уурлуудаад бай" гэнэ.
Өдөр нь ажил хөөцөлдөж байгаад нэг байгууллага дээр мэдээ баримт авахаар орлоо. Нарийн бчииг нь ажлаа хийж байгаа мөртлөө уурлана. "та одоояагаад байгаа юм бэ ? ...
бичсэн: Обдоо , 2007-09-19,18:27
Хүн болгон заавал уйдах албагүй л дээ . Гэхдээ мэдээж нэг нь баярлаж байхад нөгөө нь гуниглана. Мэдээж өдөр болгон шинэ учраас , өдөр болгон өөр , өдөр болгон давтагдашгүй учраас, хүн болгон адилгүй учраас л тэгдэг байх.
Энэ ажлаа, амьдарлын хэв маягаа хүн өөрөө хэрхэн төсөөлж байгаагаас, хорвоог хэрхэн харж байгаагаас нь шалтгаалдаг гэж боддог би . Тунгалаг шилний цаанаас хорвоог харж байгаа хүн өөр, Бохир шилний цаанаас харж байгаа хүн хорвоог харж байгаа бохироор төсөөлж таараа ш дээ.
Гэхдээ өнөөдөр би уйтгартай байнаа. Хүмүүс тус бүрийнхээ асуудалд түүртээд , Би болохоор өдөр тутмынх...