бичсэн: Обдоо , 2008-02-14,12:03
Товчлуур гэж нэг юм хамаг S&I унагаачлаа байна. Гар утасны 3 тоо уначихсан чинь sms бичиж болдоггүй. мэдээ гэхийг сонордуулга , чи хурдан ирээ гэж бичих гэсэн чинь "бушуу ир" гээл болоо. Аймаар хэрэгтэй байдаг юм байна тэр E, D,F үсгүүд чинь. дарга руугаа "мэдлээ" гэж бичих гэсэн болдоггүй. "дууллаа" гэж бичив.
Нэн ялангуяа охид хүүхнүүдийн тунирхаллаглаглаг байдаг энэ өдөр булт хүүхнүүдэд бушуухан мессеж хүргэх гэсэн боловч үнэхээр барсангүй. "Валентиний баярын мэнд хүргье" гэхэд заавал Д, Е үсэг ороод ёстой хэрэг алга. "Хайрын баяр хүргий" гэж бичээд аргадаад явууллаа. Байдаг авъяасаа ...
бичсэн: Обдоо , 2008-02-13,17:03
Өөрийнхөө болон өрөөлийн үйл хэргийн төлөө амиа золоислодог этгээдүүдийг kamikaze гэдэг. Угтаа нэр нь Хубилай хаан Япон улс руу дайлах үед үүссэн гэж үздэг. 2 удаагийн дайралтанд далайн шуурга ихээхэн дэм болсон учраас тэрхүү хүчтэй далайн давалгаагаа kamikaze хэмээн нэрлэж, улмаар эх орныхоо төлөө амиа золоислож, үйл хэргийнхээ төлөө үнэнчээр зүтгэдэг дайчдыг камиказе гэх болж.
Ойрхи дорнод олон жил үргэлжилж байгаа дайн нь ердөө Израйль улсыг хүч түрэмгийлэн байгуулсанаас үүдэлтэй юм. Палестин болон Ливан, бас бус хаяа дэрлэх хэдэн улсын нутаг дэвсгэрээс АНУ хүч түрэн НҮБ-ээр дэмжлэг ...
бичсэн: Обдоо , 2008-02-12,11:19
"
Гул аранжин" гээд кино байдээшдээ. Мань чин гул аранжин гээд нэрлүүлцэн чин нэрэндээ таараад гуларцан. Тэгэхээр одоо энэ жилд БАТСУУРЬТ гэж нэрлүүлнээ. Бат суурьтай байж мэдэх юм.
Нээх гулардаг наасан. Яагаав энэ орос Леонов гээд эрийн тоглосон "АЛТАН ДУУЛГА" гээд кинон цэцэрлэгийн багш шоронгийн рецедивийг орлож явдагдаа. Би одоо хэнийг орлоод байгаа юм бэ ? Хүн намайг орлоод байгаа юм уу хэ хэ хэ. Кино гэснээс шинэ гарсан кино үзээд урлаглаглаг байнаа гэсэн plan -тай байна. хэдэн өдөр. Спортлоглог гэж наасан. лаглаглаг лэглэглэг гэсэн хэллэг моодонд ороод байгаа юм. сүүлийн өдрүүдэд.........
бичсэн: Обдоо , 2008-02-11,16:20
Туршилт 1: Хлорминий шохой гээд нээх хурц үнэртэй зүйлээр их юм хийдэг байсан юм чэн. Ялааны хорны савыг цоолж байгаад дотор нь хийгээд доошооо харуулж тавиад хадаасаар хатгаж нүх гаргаад тэрүүгээр шүдэнз зураад хийчхээр аймаар өндөр пуужин шэг хөөрдөг юм.
Ээлжит нэгэн туршилтаараа шүдэнз зураад бүгдээрээ нуугдчлаа. Байдаггүй. Пуужин ч хөөрдөггүй. Аргаа бараад очоод тонгойсон чэн өөдөөс пасхийтэл буудаг байгаа.. Парвайсан хар хөөтэй амьтад нэгнийгээ дооголж баахан инээлдэв. Яагаав "Улаан дарцаг" гээд кинон дээр гранат нүдэж байгаад дэлбэрдэг жаалууд шиг.
Туршилт 2: Барилгын нэг төмөр м...
бичсэн: Обдоо , 2008-02-11,11:28
Хэдийнээс ч юм бэ хамгийн эхний айлдаа ороод хага бал ид гэж шахдаг болж. Цагаан сараар шүү. Сэгсийтлээ идлээ байна. Манайх хамгийн эхнийх л гэнэ. Манайх хамгийн эхнийх л гэнэ. Мань чэн паакталлааа ш дээ. Бэлэг хармаалаа гээд бууз хармаалчэж. Нуль тос мос . Бэлгэнд өгсөн бууз гэж ярихаас даа аан. Юу гэж боджээн. Хэтэрхий их идхээр гараа гэдсэн дээрээ тавьж амрааалааашдээ. Най алга, най алга /Сүүлийн үед ийм хэллэгээр бичдэг болоод байгаа юм/
Шиний нэгний өглөө Маахуурын тэнд байдаг овоон дээр гардаг уламжлалтай юм. Манай гэр бүлийн эрчүүд. Шиний нэгний өглөөний нар мандаж байхыг харах сайн г...
бичсэн: Обдоо , 2008-02-06,16:04

Áèåý ¿íýëýã÷, çóðõàé÷ íàðûã õ¿í òºðºëõòºíèé õàìãèéí ýðòíèé óóãóóë ìýðãýæèë ãýýä Áààáàð òóí îíîæ õýëæ/ªíººäºð ñîíèí 2008.2.6/ Õàðèí îäîî õýëáýðýý ººð÷뺺ä "ãýýòýí" áîë÷èæ. Õºðø çýðãýëäýýõ Ýðýýíýíãðàäàä ø¿¿ äýý.
Òýíä áàéõ “Ãýýòýí” áîëãîí ýçýíòýé áºãººä òýíä íü 7-10 ãàðàí ìîíãîë, õÿòàä îõèäóóä àìüäàð÷ áèåý ¿íýëæ áàéíà. “Ãýýòýí”-ä áèåý ¿íýëæ áàéãàà îõèäóóä õîîðîíäîî óóëçàõ õîðèîòîé, ýíý íü ººð õîîðîíäîî õîëáîî òîãòîîí çóãòààõ, ººð ãàçàð ëóó øèëæèõ, õýí íýãýíä óðóó òàòàãäàõ çýðãýýñ ñýðãèéëäýã áîëîëòîé. Áèåý ¿íýëýã÷ á¿ð îëñîí îðëîãûíõîî 30 õóâèéã ãýýòýíãèéí ýçýíä ºãäºã æóðàìòàé þì áàéíà. Òóõàéë...
бичсэн: Обдоо , 2008-02-05,09:20
Бүргэдтэй хийморьлог эрчүүд ирээд явжээ. Хаа байсан Баян өлгийгөөс уртын урт замыг бүргэ;тэйгээ хамт туулаад ирсэн тэд өдий хүртэл авч үлдсэн зан заншил уламжлалаараа гайхуулж байгаад буцлаа. Ёстой сайхан юм. Хэлэх ч үг алга.
Бид нар юугаара гайхуулах юм амралтын өдрүүдээр хурдан буутай гараад чоно агнаад машиныхаа хамрыг цус болгоод орж ирэхийгээ хиймороо сэргээх, ан хийх гэх үү?
1800 аад оны эхэн үед дайнаас дүрвэж орж ирсэн хэсэг казакууд тухайн үед байсан манжын амбанд 9 цагааны авилгал /нөгөө утгаараа бэлэг/ өгч байж өнөөгийн манай МУ-ын баруун хэсэгт оршин тогтнох эрх олж авсан гэх б...
бичсэн: Обдоо , 2008-02-04,09:06
Амьд бурхадаа бид хэр хайрладаг билээ дээ. Хэзээ ч юм бэ хаашаа ч юм бэ яваад өгөх тэднийгээ үүрд дэргэд байдаг юм шигээ л санацгаадаг. Байнга тэдний халамжинд л хүүхэд хэвээрээ мэт үргэлжийн мөнх байх юм шиг л аашилж яаглаж эрхэлцгээнэ. .
Аав минь олон юм ярьдаггүй хүн байж….. Юу хэлэх гээд эсвэл зэмлэх гээд байгаа нь шууд л мэдэгдэнэ. Их сургууль төгсөхөд аав ирсэнгүй би жигтэйхэн гомдов. Тэгэхэд мань хүн сүүлд нь "Чи миний төлөө биш өөрийнхөө төлөө сургууль төгсөж байгаа юм шүү дээ" гэхэд нь үнэхээр ичиж билээ. Хаяа манай ангид хичээл орно тэгэхэдээ манайг асуухдаа дүндээ бол хамги...
бичсэн: Обдоо , 2008-02-01,10:54
“Шидэт хайрцаг”
Хэдэн настай байснаа ч санахгүй байна.
Хэлээд барамгүй чихэр боовонд дуртай байсандаг.
Хэдийнээс ч юм бүү мэд эмээгийнхээ "шидэт" хайрцагийг шүтдэг болсондог.
Хэлэмгий, доломгîй үгтэй
Хөөрхөн царайтай тэр хүү
Настай эмээгийнхээ чихрээр дүүрсэн "шидэт хайрцагт учиргүй хайртай
Нар гараад жаргах хүртэл өдөржин тэрнээс л юм гараад ирнэ гээд харц илгээнэ.
Алаглаад гараад ирдэг тэр чихэр нь хэдий болтол хадгалагддаг байсныг мэдэхгүй ч
Ах эгч нар хотоос ирээд явсаны дараа бол хэсэгтээ тансагладаг байлаа
Эмээ хайртай болоод тэр хайрцаг надад үйлчилдэг байсныг...
бичсэн: Обдоо , 2008-01-31,11:17
бичсэн: Обдоо , 2008-01-28,14:19
Нотариатаар манайхан их юмаа амжуулдаг, янз бүрийн баталгаа хийлгээд түүнийгээ үнэн зөв эсэхийг шалгуулдаг болоод нилээн хэдэн жил болж байна. Хууль зүйн яамнаас зохих шалгалтийг нь өгөөд сонгон шалгаруулалтанд орж байж авдаг энэ мэргэжил мөнгөний мэргэжил болон хувирсан нь харамсалтай байна. Нэг нотариатч болоход хэдэн арван сая төгрөг өгдөг гэхчихвээ дээ нилээн олон тоо сонсогдож байна лээ.
Намар нэг юм нотариатараар батлуулах санаатай ороод хүлээж нилээн суулаа. Хөөцөлдөж байгаа ажил маань, нилээн зэгсэн давчуу байсан болохоор яарч явсан хэрэг. Тэгсэн нөгөө нотариатч байдаггүй хажуу т...
бичсэн: Обдоо , 2008-01-28,09:16
Хамар дээр улаан юм гарахаар "дурлалын улаан" хэмээн нэрийдэж хамар дээрээ тийм юм гаргасан этгээдийг "нийгмээс тусгаарлаж" дурлачихсан хэмээн шоглоно. Хэдийнээс ч юм бэ хэн нэгэн ийм уламжлал гаргасан байх юм.
Өглөө босоод ирсэн чинь хамар дээр дурлалын улаан маань бүүр аймаар томорчихож, өчигдөр арай гайгүй байсан юмсан. "Ховдогийн гай" гээд кинон дээр шуналтаж байгаад хамар дээрээ хамар ургуулчихдаг бүдүүн эр шиг л харагдаж байна.
Буруу нүд хурц гээд онгироод байсан чинь үхсэнийх нь өөрөө буруутгагдахаар илт харагдаж байна. Ямартай ч гэсэн дурласнаас юм уу, эсвэл халуун хүйтний харшла...
бичсэн: Обдоо , 2008-01-26,14:48
Хүүхэд бахйхад олон сайхан тоглоомоор нааддаг байж дээ. Ялангуяа сургууль дээр анги, найз нөхөдтэйгээ бол хэдэн цагаар ч ахамаагүй тэнэж, тэнэж оройтож орж ирчхээд уурлаж идчихээд л унтаад өгдөг байсан даг. Хичнээн ч их тэнэдэг , хичнээн их баяр баясгалантай байж вэ? Мөрөөдөлд автчихаад олуулаа шаагилдаад үхтэлээ тоглодог байжээ: Шууд тоглодог байсан тоглоом руугаа орий:
бичсэн: Обдоо , 2008-01-24,15:55
Ямар нэгэн оронд нуугдмал гэмт явдал ххичнээн их байх тусам гэмт хэргийн илрүүлэлт төдийчинээ их байдаг гэсэн. Тэгвэл манай лронэ бараг 90-100 хувь илрүүлдэг.. Үүний цаана илрээгүй, нуугдмал өч төчнөөн гэмт хэрэг бий. Нэг гэмт хэргийн ард 3 гэмт хэрэг үйлдэгдэж байдаг бодохоор хичнээн байх нь танд ойлгомжтой биз.
Аливаа нэг айлд хулгай орлоо гэхэд тэрийгээ мэдэгдээд, цагдаа, магдаа болоод байх нь цөөхөн. За яаахв гарах юм гараа биз гээд л эсвэл хичнээн цагдаа нар ирсэн ч гэсэн үсрээд л хэргийн газрын үзлэг, хийгээд хэдэн үг бичиж аваад явна биз хэзээ хулгай илэрдэг юм гэдэг байдлаар хүмүү...
бичсэн: Обдоо , 2008-01-24,12:34
Нэг. Архидан согтуурал: Манай орны нөхцөлд архидан согтуурах явдал гэмт хэрэг үүдэн гарах нэг шалтгаан нөхцөл хэвээр байна. Монголын хүнсчдийн холбооноос хийсэн судалгаагаар Улаанбаатар хотын хэрэглэгчдийн 69.5 хувь нь сард 2 удаа, 26.6 хувь нь сард 4 удаа, 3.8 хувь нь архи байнга, харин орон нутгийн оршин суугчдын 75.1 хувь нь сард 2 удаа, 21.7 хувь нь сард 4 удаа, 3.0 хувь нь байнга архи хэрэглэдэг гэсэн статистик гарчээ. Үнийн хувьд 3500 төгрөгөөс дээш үнэтэй архийг 38.4 хувь нь, 2000 төгрөгөөс доош үнэтэй архийг 24.2 хувь нь хэрэглэдэг байна. Дэлхийн бөмбөрцөг дээр 7.0 тэрбум орчим хүн ам...
бичсэн: Обдоо , 2008-01-23,10:56
Энэ бол хүний заяамал эрх. Гэхдээ хамгийн чухал нь л даа...
Та блог бичдэг үү?. Бичдэг бол хэн нэгэн тань руу таны үзэл бодол руу бүдүүлгээр халдчихаад албатай юм шиг хэрүүл хийгээд байна уу? Эсвэл дээрэлхээд байна уу? Таныг телевизээр зөвшөөрөлгүй гаргаад байна уу? Энд тэнд аваачаад дуураар хармаа хотыг чин ухаад, цүнхийг чинь онгичоод хувийн нууцыг чинь тараагаад байна уу? Эдгээр бүгдээрээ таны халдашгүй эрхийг бүдүүлгээр зөрчиж байгаа хэлбэр мөнөөсөө мөн. Жишээ нь: Та бичлэг хийхдээ монгол үсгийн дүрмийг баримталдаггүй, өөрийнхөө дураар , жаргон этгээд хэллэгээр, эсвэл дуудлагаар яаж бич...
бичсэн: Обдоо , 2008-01-21,09:12
Реклам хөгжөөд хэр удаж байгаа билээ дээ манайд. Киноны дундуур реклам үздэг байтал одоо рекламны дундуур кино үздэг л болж дээ. Зар сурталчтилгааны тухай шинэ хуулиар архи тамхи сурталчилахийг хязгаарлаад төрөөс хяналт тавьдаг болъё гэтэл "дээр үеийн социализмын цензур хэрэглэх гэж байна, бидний ашигт халдлаа", "хэвлэн нийтлэх эрх чөлөө үгүй боллоо, арилжааны телевизүүд дампуурна" гэж ирээд л дуу дуугаа авалцаад л бөөн юм болж байж болиулж дөнгөж байгаа нь анзаардагдлаа л даа.
Хадгаламж зээлийн хоршоодын хэрийг аваад үзье л дээ. Нийт 6000 гаран хохирогчтой 15 тэрбум төгрөгийн хохиролтой 19...
бичсэн: Обдоо , 2008-01-18,14:36
Шөнө 00 цагт утсаар согтуу эмэгтэй ярихад нь очиж гэрт нь хүргэж өгөх боломжгүй гэдгээ хэлсэнийхээ төлөө ийм л хатуу үг сонсоод сууж байна. Хэрвээ та эрэгтэй байгаад эмэгтэй хүнийг дуудахад нь очиж гэрт нь хүргэж өгөөгүй бол "ном уншсаар байгаад донгио болсон эр" байх нь. Тэр тусмаа ямар нэг өргүй, унтаж хэвтээгүй, хайртай дуртай гэж худлаа яриагүй, түүний өмнө хариуцлага хүлээгүй бол энэ үгийг сонсох магадлал хамгийн өндөр юм байна л даа. Бас болоогүй цаашаагааа "арчаагүй эр " гэсэн үг бас сонсох сэтгэлийн тэнхээ хэрэгтэй болж байна. Арчаагүй гэдэг маань өөртөө болон хийж байгаа үлдэл, хариуц...
бичсэн: Обдоо , 2008-01-18,09:21
2006 онд 11262 осол, хэргийн дуудлага хүлээн авч байсан бол 2007 оны эхний 11 сарын байдлаар 12698 осол, хэргийн дуудлага хүлээн аваад байгааг харьцуулвал 12,8 хувиар өссөн дүнтэй байна.
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, ослын улмаас жилд дунджаар 354 хүн нас барж, 1060 хүн хүнд хөнгөн гэмтэж байгаа нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй байгаа юм.
Өөрөөр хэлбэл өдөрт 1 хүн нас барж, 3 хүн хүнд, хөнгөн гэмтэж, иргэд байгууллагад 2,0 сая төгрөгний хохирол учирч байна.
Олон улсын авто замын байгууллага дэлхийн 1...
бичсэн: Обдоо , 2008-01-16,16:04
Жаргон хэллэгний тухай хэдэн үг таньд сонин байж болох юм. Ерөнхийдөөө этгээд гудамжны, хулигаан шоронгийнхулгайч нарын хэллэг тул та бүхэн битгий хэрэглээрэй. Зүгээр л хуульч судлаач нарт харин хэрэгтэй байж магад гээд бичиж байна. Хүүхэд мүүхэддээ зааваа? айн болохгүй шүү. Харин автобусанд явж байхад хадлаасны хулгайч нарыг бол яриагаар таньж болох юм. За за чалчаад яахав гол юмандаа оръё:
Эхлээд хулгайч нарын яринааас эхэлье: Автобусанд явж байгаа халаасны хулгайч хэзээ ч ганцаараа байхгүй. Гонжийнжоо. Таны энгэрээс ямар нэг юм суйлахыг "сансардах" гэнэ. Тухайлбал сансардах үүрэг хүлээсэн...