Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

RICHMAN

бичсэн: Обдоо , 2008-08-06,14:43
 

RICHMAN

 

Урьд нь би хэзээ ч ийм олон найзтай байгаагүй. Одоо бол би хамгийн баян хүн. Бүр хамгийн баян хүн шүү.  Нэгхээн жилийн өмнө би нэт , блог, за тэгээд л бичлэгь чат, мессенжэр,  сэтгэгдэл энэ тэрээ гэж мэддэгүй байлаа. Тогтмол хүрээнд уулздаг хэдэн найзтай,  алба амиар харьцдаг хэдхэн танилтай байлаа. Меесенжэр интернэт гээч зүйлийн тухай өчүүхэнч ойлголтгүй 27_ насны босгыг алхсан нэгэн эр байлааа. Одоо бол би өөрийгөө нээтгүйгшээр, блогггүйгээр, блогчидгүйгээр , VimO найзуудгүйгээр, Монголхүүхэдийн нөхөдгүйгээр, Амьдрах хүслэнгийн андуудгүйгээр төсөөлж чадахгүй болж.. Үүнээс илү...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

МОНГОЛ ХҮҮХЭД САНААЧЛАГА

бичсэн: Обдоо , 2008-08-04,12:57
 

МОНГОЛ ХҮҮХЭД САНААЧЛАГА
ЗҮРХ СЭТГЭЛЭЭ ДАГАСАН НЭГДЭЛ

Аливаа зүйлийг хийж бүтээхэд санал санаачлагаас гадна хамгийн гол нь ямар баг бүрдсэн байна вэ гэдэг их чухал.
Тэгвэл Монгол Хүүхэд санаачлага маань сэтгэл нийлсэн, асар богинохон хугацаанд бие биеэ сайтар ойлгож чадах залуус юм. Ихэнхи хүмүүс блог гэдэг юу болохыг ойлгодоггүй, мэдэх нэг нь цагийн зугаа гаргах нэг хэрэгсэл мэтээр ойлгодог. Магадгүй энэ тийм байж болох ч блог ертөнцөөс бүтээлч, хамт олонч, бие биеэ ойлгодог найзууд төрж, хамтран ажиллах түншээ олон ажиллах блог гэсэн нэгэн хүчирхэг хүрээлэн бидний нийгэмд гарч ирээд ...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

ТАМ

бичсэн: Обдоо , 2008-08-01,10:21
 

Там

Там хаана байдаг вэ? Диваааажингийн шатны доод талын хонгилд уу ? Эсвэл кинон дээр гардаг тогоо шатсан аймшгийн царай зүстэй нөхдүүдээр харгалзуулаад халуун тосонд дунд хэвтдэг юм уу? Ямар юм болоо ? Тамын тухай хүн бүр л өөр, өөрийн бодолтой таамагтай байх… зарим нь нэгэн нь тамд очиж үзсэн ч байж магадгүй. Гэхдээ жинхэнэ амьд там манайд бий. Бүр манай улсад азийн цагаан дагинад бий… ард түмний маань дунд бий.

 …….. онд болсон хэргийн талаар л даа. Хэрэг, хэрэг гэхээр битгии нээх гайхаараа эмэгтэйчүүдийн хорих ангид хоригдож байгаа тэнд төрсөн эх хүний хийсэн үйл, аймшигт явдал юм ш...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Эмэгтэйчүүд.... бас .. бус

бичсэн: Обдоо , 2008-07-16,10:43
   

Нүүр, амнаасаа, биенээсээ гэрэл гэгээ цацруулаад л өлсөж цангасан хэн нэгэнд ус түгээж байгаа юм шиг явах нь амьдарлын гол утга учир ч байж мэднэ. Ийм байх чинь хамгийн сайхан юм тээ. Хүмүүс энэ хорвоо дэлхий дээр нэгнийгээ ээжийгаа аавыгаа,  эмээ, өвөө,  эгч, ах,  дүү нараа, амраг нэгнээ, харсан нэгнээ хайрлаж, дурлах гэж ирдэг. Би нэг хүнтэй танилцсан.Ядаж байхад дурламтгайг хэлэх үү. Аймааар гоё нүдтэй гэж байгаа Хавьд тийм гоё нүдтэй хүн хараагүй гэж мөрийцөхөд ч бэлэн байна. Хэзээ ийшээ ирэхийг нь хэлж мэдэхгүй байна. Ямартай ч ахиад нэг хүнтэй танилцсан. Энэ чинь харин их зүгээр юм....

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Наадмын өнгө

бичсэн: Обдоо , 2008-07-09,22:59
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

NON STOP

бичсэн: Обдоо , 2008-07-09,19:17
 

Ёстой их хийх юм гарч ирээд л ар араасаа хөврөөд л үнэн аймаар. Бас дээрээс нь наргих завтай гэж байга. Уулзалт хийх ч завтай гэж байгаа .. утнах зав харин байхгүй юм.  Тайлан, судалгаа бичсээр энэ 6 сарыг барлаа. Цаасанд умбасаар энэ 6 сарыг барлаа…. Томилолтоор явсаар 6 сарыг барлаа…  хавсарч ажил хийж үзлээ, хэн нэгэнд хаягдаж үзлээ, наргиж үзлээ, тэнэж үзлээ, энэ жилийн хийх юмныхаа бараг 60 хувийг хйичих шиг л боллоо. Усанд норлоо, урвайж үзлжээ Уругвай шиг боллоо , Парвайж дарвайсаар Парагвай шиг боллооо.. Дэнгийн эрвээхэй шиг дэрвэлзээд дэргэдэх нөхрөө ч гомдоочих дөхлөө.. хачин их а...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

HERO

бичсэн: Обдоо , 2008-07-07,05:36
 

БААТАР

Хүүхэн эргүүлдэг, найз эмэгтэйтэй болдог баатар эр Obod ….  Баатар ч гэж дээ хөөний эр…. Утасных нь дугаарыг мартсанаас болоод эгээтэй л  delete-лэгдсэнгүй. Төд удалгүй нөгөөх бүсгүй маань надад нүүр өгөхөө байж тэгэсгээд энэ явдал эцэс болов.  Сайндаа ч мартаагүй юм, автоматаар гар утсан дээрээ хадгалсаны гай. Утсаа хаячихсан хэрэг..

Уг нь сайхан, хөөрхөн хүүхэн л дээ. Ухааныг нь ухамсрыг нь харин би хэмжиж үзээгүй юм байна.  Тэр ч яахав, ямар хэмжиж үзэх албатай ч биш. Харин хүний утасны дугаар мартах, ялангуяа эргүүлж байгаа эмэгтэй хүнийхээ утасны дугаарыг мартах энэ тэр бол б...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

НАЙЗУУД.... ЗОХИОЛД САНАЛАА ӨГӨӨРЭЙ

бичсэн: Обдоо , 2008-07-03,08:16
Хязгаарлалттай бичлэг байна. Та хэрэв үзэх эрхтэй бол энд дарж орно уу.
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Ичиж байна

бичсэн: Обдоо , 2008-07-02,05:18
 

Нийгэмд болж байгаа үйл явдлыг хараад хуульч хүнийхээ хувьд жаахан тунгаамж хийчихмээр санагдчихлаа. Мэдээж ухамсар дорой хэдэн малнууд, учраа мэдэхгүй жаахан бацаанууд, архинд халамцсан бөбөөчид, хаанаас юм бэ нэг нэгнээ дуудаад үүнийг далимдуулж тонуул хийх гэсэн залуучууд бүгдээрээ л эрүүгийн хариуцлага хүлээх нь гарцаагүй.  Яахав дор хаяж 200-300 этгээдээр монголын шохон хахаж, залуу гэмт хэрэгтнүүдийн арми бэхжиж, батжих буйзаа. Угаасаа ингэж байж цаашдаа ийм жишиг тогтоож, нийгэмд хяналт тавьж чадна. Гол нь хариуцлага хүлээх, ял үүрүүлээд асуудал шийдчихгүй, Угаасаа манай эрүүгийн ялы...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Эцэг хүний гар

бичсэн: Обдоо , 2008-06-18,17:03

Надтай хамт хуучин ажилладаг байсан залуу үүнийг надад ярьж байсан юм. Эцэг хүний гар зөөлөн байдаг гэнэ. Үрээ хэзээ ч гэмтээдэггүй гэнэ. Саяхандаа … нэгэн улсын начин өндөр настай хүний хүү архинд орсон эр байж. Хааяа гэрээсээ юм туучихна хөөрхий аавынхаа чихийг халууцуулдаг тааруухан л эр юмсанж. Мань эр нэг удаа хөөрхий настай болсон аавыгаа “нас барсан” хэмээн Бөхийн холбоон дээр очиж уйл унжин байж итгүүлж чадсан төдийгүй бүүр хэдэн зуун мянган төгрөг “ажил явдалд нь хэрэглэнэ” гээд аваад алга болж. Орой хэрд бөхийн холбооныхон “талийгаачын” гэрт очиж л дээ. Эмгэнэл илэрхийлэх гэж тэр шүү...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Хөдөө явлаа

бичсэн: Обдоо , 2008-06-11,22:05
Хөдөөгүүр явах гэж байна. Ирээд сонин дуулганаа
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Шинэ нээлт

бичсэн: Обдоо , 2008-06-04,18:39


Судлаач нарын сүүлийн үеийн шинэ түүхэн дүгнэлт гарсан байна. Угаасаа энэ дэлхийн бараг бүх улсад чинь Чингис хаан нэр өгсөн гэж байна ш тээ. Учир мэдэх хүн тэгж ярьж байна. Худлааа гэвэл Банжига руу ороод үзээррэй шинжлэх ухааны үндэслэлтэйгээр батлагдсан зүйл гэнэ.

Чингис хаан маань дайлаар мордоод явж байж тэгээл явж байсан байсан чинь баахан урвайж дарвайсан улс дайралдхаар нь Уругвай гэж нэрлээд цааш явж байсан байна гэтэл баахан парвайж дарвайсан улс дайралдхаар нь Парагвай гээд, Баянцээл бүхий газар буудаллаад явсаныг нь хожим нь сунжран хэлэгдсээр Венесуел гэх болжээ. Дараа нь ур...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Бидний дуртай проблемууд

бичсэн: Обдоо , 2008-05-19,18:26

     Бичигч би вээр хэсэг судлаач нөхдийн хамт иргэний бүртгэлийн шилжилт хөдөлгөөн хэр байгаа талаар хотын захын гэр хороллуудаар явж судалгааны ажил хийж байгаа юм. Энд өнөөх л амьдралд тохиолдддог олон проблем абйгаа боловч биднээс шууд шалтгаалах зүйл маш ин ажиглагдаж байсаныг тэмдэглэн хэлэх нь зүйтэй болов уу? Олон юм нуршилгүйгээр бидний мэдэх юм шиг мөртлөө мэддэггүй юм шиг царайлдаг зүйлийг дурдаад үзье л дээ. Уншигч авхай таньд танил байж магад : 

Нийслэлийн аль ч дүүрэгт иргэний бүртгэлгүй хүмүүс айлын гэр, хашаа түрээслээд амьдардаг, хаана бүртгэлтэй эсэх нь тодорхойгүй, уулзаа...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

ABOUT LIFE

бичсэн: Обдоо , 2008-05-19,10:25

Хүн энэ хорвоогоос маш олон юм хүсдэг. Тэр нь хангагдахаар биелэхээр ахиад нэмж юм хүсч эхэлдэг. Явган явдаг, хоёр идэхгүй хоосон хонохгүй байсан нэгэнбээр сүрхий өөрийгөө аваад явчих хэмжээний болоод дээшлээд ирэхээр машин тэрэг, ахиад л өөр 3 өрөө байр, шинэ залуу эхнэр, арай өөр эрч хүчтэй хайр гэх мэт нэмээд л юм хүснэ. Өнгө мөнгөний хорвоод барагдах зүйл гэж ямар байх биш . Ямар ч гэсэн илт буруу замаар будаа тээсэн хүнийг ялгаж хандах нь лав 

Хэдхээн жилийн өмнө оюутан , бүүр сурагч байхдаа би хоорондоо хэрэлдэж эхнэрээ гомдоож, уйлуулж байгаа хүмүүсийг хараад хэзээ ч ийм юм хийхгүй г...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

DEMONSTRATION

бичсэн: Обдоо , 2008-04-19,05:05
 

 Ердөө нэг, хоёрхоон жилийн өмнө би жагсаал цуглаан хийдэг хүмүүсийг үнэн сэтгэлээсээ үзэн яддаг байлаа. Ямар шалтгаанаар яагаад жагсаж байгаа нь надад ёстой сонин биш байсан ч түүнээс хамгаалах үүрэгтэй ажил хийж байсныхаа хувьд би дургүй байлаа. Нэг үгээр хэлбэл ийм үүрэгт ажил хийж  байхдаа “ажил хийлгэхгүй хэдэн хаврын синдром бүхий нөхдүүд битгтий жагсаасай” гэж дотроо залбираад л жагссан үед нь үнэхээр л бухимддаг байлаа. Хүний хараал идэн идэн жагсаалын өөдөөс зогсох тийм ч хүсээд байхаар зүйл биш бөгөөд дээрээс нь өвөл бол хөл, чихний гэдэс хайраастай болохоор л дургүйцдэг юм. “Ямар...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

4 сарын 12 ныг хүүхдүүдтэй өнгөөрөөлөө

бичсэн: Обдоо , 2008-04-13,08:26
 

Шороон шуурга нүд ам аваад л өнөөдөр тийм ч сайхан өдөр биш байнаа. Нэг л тухгүй бүүдгэр саарад өдөр байдаг шүү дээ тэр л байна..............

Энэ өглөө төлөвлөснөөрөө ЛОТУС ЧАЙЛД асрамжийн газар Юки, Оогийноо бид 3 хамтдаа очсон юм. Нилээн шуургатай байсан боловч бид 3 шуургатай зэрэгцээд  “давхиад” хүрчихлээ.  Хүүхдийн кино, хүүхэлдэйн кино авах гэсэн боловч амжаагүйн улмаас ганц хошин шогоос илүү юм үзүүлж чадсангүй. Хоёр ихэр амралтын өдрүүдээр гэртээ харьсан гэнэ. Бид нарыг очиход унтаж байгаад боссон бололтой. Нүүрээ угааж амжаагүй хөөрхөн “дэггүйнүүд” үндсэн ажлаа хийгээд завгүй байц...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Юу хийж байна?

бичсэн: Обдоо , 2008-04-11,01:36

 

Хорих төвд цагдан хоригдож байгаа хүүхдүүдэд туслалцаа дэмжлэг үзүүлэхээр ЗОРИГ САНГИЙН Залуу Лидер-5 хөтөлбөрийн“ OCTAGON” багийн сайын дурын хэдэн залуучууд /Гарьд, Дэлгэрмөрөн нарын 6 залуус / сургалт явуулж  байна.  

 Нийгмийн хөгжлийн төслийн хүрээнд анхаарлаа хүүхэд тэр дундаа гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүд рүү хандуулж, улмаар өсвөр үеийнхнийг гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэхэд хувь нэмрээ оруулахаар шийдвэрлэсэн ба уг ажлынхаа эхлэл болгож ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангийн насанд хүрээгүйчүүдийн цагдан хорих байртай танилцаж, нийгмийн ажилтан, цагдан хо...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

YELLOW PAGE

бичсэн: Обдоо , 2008-04-08,05:36

              Манай хүргэн нэг сонин аваад ирж. “Одоо цаг” гээд сайхан нэртэй өнгөт, мөнгөт харахад сүрхий л сонин харагдав. Ойрд сонин уншаагүйг хэлэх үү . Гарчиглаж гарав. Гэтэл нэг л биш ээ. Эхлээд инээд хүрээд, сүүлдээ бүүр уур, тэгээд харамсал төрсөн гээд бодчих. Ёстой аймаар гачигнаас нь авахуулаад та бүүр гайхна даа. Эхнээс дурдийлдаа товч утгатай нь:

1. "Баасан авгай нүүрэндээ сай төгрөгний косметик хийлгэж сонгуулийн ажилдаа оржээ”. Тайлбар: янз нь энэ хүн сонгуульд өрсөлдөхийн тулд хагалгаа хийлгэсэн гэнэ. Бүүр хамгийн тэргүүн нүүрэндээ энэ “мэдээ”-г хийжээ.
2 “Төрийн ажил хийж я...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

ААВАА УУЧЛААРАЙ

бичсэн: Обдоо , 2008-04-08,00:26
 

Нэгэн залуу гэрлэснээсээ ааваасаа болж эхнэртэйгээ байнга муудалцдаг байж Эхнэр нь аавтай нь хамт байхыг хүсдэггүй, илүү дараа мэт үздэг байлаа. Заримдаа тэсвэрлэхийн аргагүй үе ч байдаг байж. Нэгэн удаагийн ширүүн хэрүүлийн дараа эхнэр “Нэг бол би явна, нэг би бол чи аавыгаа хөө” гэж тулгав.

Залуу сайхан эхнэрээ алдахыг хүсээгүй эр ааваас болж түүнтэй муудалцдаг ч  аз жаргалтай гэр орон , эхнэр, хүү нь түүнд байлаа. Эхнэртэйгээ гэрлэхийн өмнө гэрийнхэнтэйгээ их тэмцэлдэж түүндээ үнэхээр хайртайн эрхэнд л суусан байж.

Залуу олон өдөр бодож бодож нэгэн арга олжээ. Ангийн хорхойтой мань э...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

СҮМ ҮҮ? ХИЙД ҮҮ?

бичсэн: Обдоо , 2008-04-07,04:24

Сүм хийд хоёрийн ялгааг одоо болтол нарийн сайн ойлгодоггүй юмаа. Саяхандаа - аав маань байж байх үед түрүү жилийн цагаан сараар бид хоёр овоо гарлаа. Хажууд нь нэг хийдийн шав тавиад л сүйд..... би "сүм барьж байгаа юм уу?" гэж хэлээд сүрхий зэмлүүлж билээ. Миний тухайн үед ойлгосноор бол гадаадууд ялангуяа өөр  шашинтай улсууд "сүм" гэдэг юм байна лээ. Харин манайхан шарын шашинтай улсууд хийд гэж ярьдаг бололтой юм. Гэхдээ энэ тухай судлаач улсууд илүү сайн мэдэх байхаа хийд гэж ямар учиртай үг болохыг 
Хэнтий аймагт очоод тэнд байдаг Цэцэн хааны хийдийг үзлээ. Сайхан хадгалж үлдээжээ. Гэх...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих
© Миний блог