бичсэн: Обдоо , 2008-01-15,18:51
Хэдийд ч билээ хэдэн жилийн өмнө хэдэн оюутнууд Увс аймаг руу явж байгаад амь насаа алдсан харамсалтай юм болж билээ. Дүн өвлийн хүйтэнд гарсан тэд унаж явсан байсан Жип машин нь бинзен нь дуусаад жолооч нь хаашаа ч юм бэ явсан хойгуур идэр есийн жаварт машин дотроо шахалдаж чихэлдсээр осгохдоо машиныхаа шилэн дээр " жиипийг машинд бүү тооц зажголкийг галд бүү тооц " гэж урууллын будгаар бичээд өнгөрсөн гэж ярьцгаадаг нь жаахан дэгсдүүлсэн ч үнэний хувь бий болов уу?.
Хүн осгохдоо осгож байна гэж мэддэггүй юм. Харин хөлдөж үхэхдээ бол хөлдөж байна гэдгээ мэдэж байдаг. Осголт хөлдөлт 2-ийн ...
бичсэн: Обдоо , 2008-01-15,13:40
Хүний төлөө амьдарч байгаа юм шиг гэмт хэрэг үйлдчихээд албатай юм шиг улсаар тэжээлгэдэг тийм нөхдүүд ахиад л давардаг. Тэгсэн мөртлөө үүндээ ээж, ааваа, эхнэр, хүүхдээ , төр засгаа юу дайралдсанаа буруутгадаг. Өс зангиддаг. Буруу юмандаа бол маш сайн хөгждөг, бас суралцдаг.
20 настай ялтан Д нь хулгайн гэмт хэрэг давтан үйлдсэн тул 10 жилийн хорих ял авсан байна.
12300 тºгрºгний хохирол бусдад учруулсан энэ эмэгтэй 10 жил хорих ял дээдлэхдээ тºрººс дулаан хувцас хунар, хоол , орон байр, гэрэл дулаан , харуул хамгаалалтын, сургалтын гэхчилэн жилд 605200 тºгрºгний, 10 жил я...
бичсэн: Обдоо , 2008-01-14,11:56
Уй гашууны дараа ухаан сэхээ орсон улс төрч, албан тушаалтнуудын үймэлдээн овоо ихсэж байх шив. 14 хүн нас барсан. энэ явдал гэнэт нэг гараад ирчихээгүй ш дээ. Нэг дор л 14 гэдгээрээ цочрол өгсөн болохоос биш сүүлийн хэдэн жил байнга байж л ирсэн зүйл . Багаар бодоход Улаанбаатар хотод өдөрт 2-3 хүн архиндаа хордож нас бараад тухайн хэргийг нь шалгаад хэрэгсэхгүй болгоод л ирсэн. Гэв гэнэт л ард түмэндээ хайр зарлаад ирсэн нь хачиан хачин. Тэглээ гээд хүмүүсийг үх гээд байгаа юм биш л дээ.
Шинэ төрлийн гэмт хэрэг ар араасаа гарах болсон өнөө үед сүлжээ залилан, банкны аргаар мөнгө саах, хар...
бичсэн: Обдоо , 2007-12-27,18:11
Бинзен клонкийн манаач эр шөнө дөлөөр машинтйа 3 найзаа дууджээ. 3 уулаа л шөнө дөлөөр ирсэн учир нь мэдээж хамсаж бинзен хулгайлах гэж. Яахав хүн байхгүй үеэр газар дор байрлулсан цистенрнээс бинзех хулгайлах тун ч муугүй санаа байлаа. Эхлээд Дамба гартаа ханистр аваад оровв Гарч ирсэнгүй хүлээж ядаад Балддан оров бас л гарч ирсэнгүйвАраас нь Пүүжээ оров гарч ирсэнгүй эцэст аргаа бараад орилж орилэ байгаад мань манаач Пэлжид оров . Тэрээр энэ удаад бас л гарч ирсэнгүй. Өглөө ирсэн цагдаагийн ажилчид эдгээр 4 талийгаачдын цоцсыг авах гэж хөөрхөн ажил болов. Талиййгаачдын цоцгцос хэдхэн цаг ч ...
бичсэн: Обдоо , 2007-12-25,10:18
Найзуудаа тусламж хэрэгтэй байна. Шинэ жилийн барын комисст орчихоод бахларч байна. Та бүхэн тулславал их баярланаа. Хамгийн гол нь 5 багийн дунд /12 гигшүүнтэй/ зохиох хөгжөөнт тоглоом бодоод бодоод олдоогүй ээ. Дандаа урьд нь тоглуулчихсан болохоор тийм сайхан биш байна.
Ямартай ч шинэлэг арга хэлбэхрээр жаахан халаалттай хшмүүсийн дунд явуулчих, нэг их ичгээгээд ур чадвар шаардаад байхгүй funny талдаа тоглоом байвал тун зүгээр байна.
Та бүхэн надад туславал тэр сайхан тоглоом олж өгсөнийг хүнийг хувиараа нэг удаа сайхан хоолонд даана гэж амлаж байна. /2 ийн хооронд хоол биш/
Яахав нэг...
бичсэн: Обдоо , 2007-12-24,14:00
Монголд өдөрт 5 хүн цаг бусааар хорвоог орхиж байна. Цаг бусаар орхиж байна гэсэн үгийн сайн анхаарна уу? Өвчнөөр биш , зуурдаар биш шүү. Амиа хорлох, бусдад алуулах, архинд хордох, хөлдөж, осгох болон бусад хэлбэрээр үхэж байна цаана чинь. Жилдээ доод тал нь гэхэд 2000 гаран хүн чадхийдэг юм чинь. Иракт өдөрт хүн тэгж үхдэгүй юм гэнэ лээ. Дэлбэрлээ, буудалцлаа, алалцлаа гэхэд зарим өдөрт хүн ерөөөсөө чадхийдэггүй байна. Хамгийн тайван, ямарч буудалцаан байхгүй ийм газар өдөрт багаар бодоход 5 хүн /энэ зүгээр тоо биш, бодит үзүүлэлт юм шүү, өвлийн улиралд энэ тоо 7 хүрдэг юм/
Жилдээ 20...
бичсэн: Обдоо , 2007-12-22,09:47
Энэ талаар өөрөөсөө нэг асуугаад үзээрэй. Хэн нэгний төлөө , гэр бүлийнхээ төлөө ажилладаг амьдардаг, хайрладаг бол тэр хэмжээгээр л хариуцлага таныг дагаж ирдэг. Ухаан орсон мэдээ орсон цагаасаа та ч би ч хийсэн үйлдэл болгоныхоо төлөө хариуцлага хүлээж ирсэн нь тодорхой.
Улаан коммунист, хэнхэг, ажлын мал гэхчилэн хэлдэг бичдэг үг цаанаас л хариуцлага хүлээж чаддаггүй, мэддэгүй хүмүүсийн нисгэсэн бор шувуу ш дээ. Юу гэж бодож байна та?
Энэ утааны , тэр Хонгор сумын , нисдэг тэрэгний аймшигт сүйрлийн, үнэ нэмэгдсэний хариуцлагыг хэн хүлээж байна. Хэн ч хүлээхгүй байна.
Та сууж байгаа мес...
бичсэн: Обдоо , 2007-12-21,13:27
Та , би ч гэмт бие хүн ерөөсөө бүгд л гэмт бие хүн . Хүн эхээс төрөхдөө гэмт зан үйлийг авч /удамшдаг/ төрдөг үү? Эсвэл байгаль нийгмийнхээ нэгээхэн хэсгээс эд эс нь бүрдэж байгаа болохоор бие хүн болход орричн гэх мэт зүйлээс шалтгаалан бие хүн болох уу?
Би ген судлаач , эрдэмтэн биш............
Чезар Ломброз гэж криминолгич эрдэмтэний явуусан судалгаараарг /энэ хүн нийт 6000 гаран хоригдлууд дунд судалгаа явуулсан гэдэг ба өөрөө хоригдол гэмт хэрэгтэн бие хүний онцлог шинжийг мэдэх гэж дунд орж яваад авсан өвчнөөсөө өөд болсон гэж ярьдаг/ гэмт бие хүн гэж байдаг ба энэ нь энгийнээр хэл...
бичсэн: Обдоо , 2007-12-18,10:08
Айж явах нь нь аминд тустай гэдэг нь дорой арчаагүй хүний занг илэрхийлсэн үг гэж ярих нь ч бий. Энэ тухай үл өгүүлэн өгүүлэх нь: Сүүлийн үеийн техник, технологи, мэдээлэл холбооны салбарын хөгжил улс оронд маань ихээхэн дэвшил авчирч байгаатай хэн ч маргахгүй байх. Гэхдээ энэ нь нийгэмд сөрөг байдал авчирах нь ч элбэг байна.
Жишээ 1. Та бүрхэн ТВ-Чат гээч юмыг өдөр болгон харж байгаа байх. Өсвөр насны охид хөвгүүд үүгээр танилцах зараа хийж, хараал урсгаж, бичлэгээрээ секс хийж үзэх нь битгий сонсоход л санаа зовмоор зүйлүүдийг цэнхэр дэлгэцийн өмхөн нэлийтэл бичиж байна. Хэрэг явдал эндэ...
бичсэн: Обдоо , 2007-12-17,19:41
Саяхан биеэ үнэлэгч нарын дунд судалгаа хийгджээ. Зарим нэг тоо баримт та бүхэнд сонин байж болох юм. Судалгаанд хамрагдсан нийт охид, эмэгтэйчүүдийн анхны бэлгийн харьцаанд орсон дундаж нас 16.2 байсан нь энэ одоо юу вэ? гэсэн асуултыг өөрийн эрхгүй тавихад хүргэж байлаа. Би жаахан хуучинсаг үзэлтэй байж болох юм. Гэлээ гэхдээ арай хэтэрхий эрт бэлгийн харьцаанд орж байгаа нь сэтгэл эмзэглүүлж байсныг энд дурдаад яахав.
Тэдний 1.1 хувь нь 9 настайдаа, аравны нэг нь 12-13, дөрөвний нэг нь 14-15, гуравны нэг нь 16-17, тавны нэг нь 18-19, үлдсэн 8.8 хувь нь 20-23 настайдаа анх бэлгийн харьц...
бичсэн: Обдоо , 2007-12-12,15:44
10 жилийн сургуульдаа хүмүүжээд хэнээс ч айхгүй явдаг байсан цаг саяхан. Ангидаа хурдан очих юмсан. Тэрэнтэй энэтэй хурдан уулзах юмсан... Өглөө хурдан болоосой....Хичээл эрт битгий тараасай гэдэг бодлоор сургууль руугаа явдаг байсан бидний үе ул болжээ.
Одогийн байдлаар Монгол Улсын хүн амын 46,6 хувь нь 18 хүртэл насны хүүхдүүд байна. 2006 оны байдлаар насанд хүрээгүй хүмүүсээс үйлдсэн 1049 гэмт хэрэг бүртгэгдсэн нь 2005 оныхоос 15.1 хувиар өссөн үзүүлэлт юм.
Насанд хүрээгүй хүмүүсийн үйлдсэн бусдын бие махбодид санаатай гэмтэл учруулах гэмт хэрэг 9%, хүчиндэх гэмт хэрэг 5%, хулгайлах ...
бичсэн: Обдоо , 2007-12-11,10:07
10 жилдээ хэдэн шалгалт өгсөнөө тоолж үзээгүй юм байна. Дээд сургуульд ороод хэдэн шалгалт өгсөнөө тоолж үзээгүй. Бас бус сургуульд , ажилд ороод хэдэн удаа шалгуулсанаа ч тоолж үзээгүй юм байна.
Хэдэн биенээс шалгаж хайран цаг хугацаа, хайран цаасаар нэгнээ хуурч бөмбөгдөнө. Ийш тийшээ зөөж гүйнэ. Нэг нь нэгнээсээ айна. Нөгөө нь харин айлгана. Хадны мангаанаас хүүхэд тэгтлээ айдаггүй байх. Ялангуяа он дуусах ийм мөчид хөөрхий ард түмэн, ажил хийдэг хэд нь хачин их стрессд орно доо.
Шалгуулна дээрээс ар гэрийнхээ шинэ жил, хүүхдийн бэлэг, бусдад өгөх бэлэг, ажлын шинэ жил, найз нар...
бичсэн: Обдоо , 2007-12-07,10:44
Хөдөлмөрийн хөлсний доод түвшин хэмээх ойлголт байнаа. Энүүгээр хэдэн удаа тоглож болохыг мэдэхүү. Хамгийн анхны буюу 1991 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 215 төгрөг байсан юм. гэхдээ энэ хөдөөд 115 төгрөг гэж байгаа бас. Үүнээс хойш нийт 9 удаа шинэчлэгджээ. Харин одоо хэд гээч мэдээж 90 мянган төгрөг. Хүн болгон л үүнийг мэднэ. Мэднэ ч гэж дээ. Мөн чанар нь хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглож мөнгөний ханш унагааж байгаа гэдгээ мэдэгдэхгүйгээр үнэ өөрчлөх хамгийн зальтай арга юм.
Таны цалинг хэдээр нэмсэн бэ? Танай гэрийн зарцуулдаг байсан мөнөгө нэмэгдсэн үү ? Улсын нийт төсөв, санхүү хэд...
бичсэн: Обдоо , 2007-12-03,15:23
Та ямар ч салбарт ажиллаж байлаа ч гэсэн бүхний манлай байх ёстой. Таны урд хэн нэгэн гишгих, та түүнд найр тавьж өгөх ямар ч асуудал байх ёсгүй. Эрхэлсэн ажилдаа, хийж байгаа хичээлдээ эзэн нь манлай нь болчих. Өөрөөр хэлбэл таны хийж чадах , дөнгөх юм байхад зүв зүгээр л байраа тавьж өгөөд явчих нь утгагүй. /Ким Ү Жин /"
Энэ жил би байгууллагынхаа оны аварга болж чадахгүй юм байна л даа" , "Нэр алдарт дурлаад яах юм бэ , Ажлын хэнхэг хүн л тэгдэг байх " За яахав яахав би угаасаа чадахгүй юм чинь", "эд нарын дараа явж байхад " болно гэхчилэн бодоод явбал та хэзээ ч хөгжихгүй бас хэзээ ч хэ...
бичсэн: Обдоо , 2007-11-30,09:21
Ýíýõ¿¿ ñóäàëãààã ìèíèé ñóäëàà÷ ìèíèé áèå áóñàäòàé õàìòðàí /õóóëü ñóäëàà÷ çàëóóñòàé õàìò/ Õîðèõ 407 äóãààð àíãèä ÿë ýäýëæ áóé 29 ÿëòàí, ìºí “Áóÿí” ÕÕÊ-ä ãýðýýãýýð àæèëëàæ áóé õîðèõ 407 äóãààð àíãèéí 29 ÿëòàí, íèéò 58 ýìýãòýé ÿëòàíòàé ñóäàëãààíû àæèëä à÷ õîëáîãäîëòîé ìýäýýëýë öóãëóóëàõ çîðèëãîîð ÿðèëöëàãà ÿâóóëñàí þì. Òà á¿õýíä ñîíèí áàéõ áîëîâ óó ãýäýã ¿¿äíýýñ ñóäàëãààãààð òîãòîîãäñîí çàðèì íýã ç¿éëèéã õ¿ðãýæ áàéíà.
ͺõðèéíõºº àìü íàñûã õºíººñíèé óëìààñ ÿë ýäýëæ áàéãàà ýìýãòýé ÿëòàí áîëîõ Í ÿðèõäàà ”...íºõðèéí äàðàìò õ¿÷èðõèéëýë äîð 20 æèë áàéñàí ¿¿íèéã ø¿¿õ õàðãàëçàæ ¿çýýã¿é” ãýæ ÿðü...
бичсэн: Обдоо , 2007-11-29,09:14
Соёмбо гээд сайхан реклам гарчээ. Жүжигчин Амараа гээд залуу тун чиг сэтгэлд хүрэхээр ч аятайхан тоглож. Явж явж нөгөө сайхан Соёмбо маань архи болж хувирах юм. Сүнжин гранд дээр болсон ажиллагаанд нь ихэс дээдсүүд маань сэгсийтлээ уугаад ам уралдаж ирээд л магтах юм. "Францад хайрцагийг нь хийж авчирсан... дээдсийн тансаг сархад байна..Би ийм юм уух хувьтай хүн юмаа.." гэж ирээд л жижигрээд л доошоо ороод л юм үзээгүйгээ гайхуулцгаана.
Гурилын үнэ яагаад нэмэгдээд байгааг мэдэж л байгаа байх. Эх орныхоо агуу нутаг дэвсгэрийн /1тэрбум 5 сая га газар нутаг дэвсгэртэй гэж байгаа/1.2% хувьд н...
бичсэн: Обдоо , 2007-11-13,09:13
Богд уулыг эс харвал намар хэвээрээ л байна даа. Улаанбаатарын утаас эс тооцвол намар хэвээрээ л байна даа. Амнаас уур гардагийг эс тооцвол намар хэвээрээ л байна даа. Нэг мэдэхэд цас дарчихсан байгаасай. Өвөл шиг өвөл болоосой. Дээхнээд л хүүхэд байхад аймаар их цас орчихсон цасанд дарагдсан гэрийнхээ хаалгыг ч нээж чаддагүй , цасан дунд шигдээд явж болдоггүй л тийм л байсандаг. Гэтэл одоо тэр цас орохоо байгаад намар ч юм шиг өвөл ч юм шиг муухай болчихож. Бүрзгэр саарал, бүүдгэр муухай цасгүй өвлийг хэдч үзчихэв дээ. Түрүү жил л лав цанын бааз дээр очоод зүгээр л шороон дээр гулгаж байгаа...
бичсэн: Обдоо , 2007-11-01,19:16
Хүүхэд байхдаа олон сайхан зүйлүүдийг мөрддөг байждээ. Киноны гол дүрийн баатар ах шиг болно, дандаа сайхан харагддаг аав шигээ болно, бүхий л юмыг хийчихнэ, бусдаас хол илүү гоогоо болно гээд дотроо юм юмыг багтаагаад мөрөөдчихсөн гүйгээд л явдаг байсаан.
Харин одоо тэр мөрөөдөл хаашаа ч юм бэ хийсэн одож өдөр тутмын проблемээсээ болоод зүгээр л мөрөөрөө даруухан явдаг нэгэн болчиж. Амьдарлын бяцхаан бартаа сааданд мөрөөдлөө нэг нэгээр гээсээр өөрөөсөө өөр хэн нэгэн ч байгаа гэдгийг мэдэхгүй . Бүх л юман дарлуулж сурчаад....... яваад байх шиг. Үүнийг аав минь харсан бол загнах байса...
бичсэн: Обдоо , 2007-10-25,09:37
Аль сувгаар юу үзэхээ ч мэдэхээ байлаа. Аль улирсан баларсан Соц үеийн магтан дуулал бүх сувгаар үргэлжилнэ. Хэрэлдэнэ, хэлцэлдэнэ, сайрхана, чамирхана. Бүр бүх сувгаар шүү . Нэг юмыгаа COPY , PASTE хийгээд байгаа юм уу хаашаа юмбэ?
Хүн болгоны мэдэж байдаг дарвайтлаа пиджакиндаа чихэлдсэн хэдэн гахайнууд юу ярьж байгаагаа ч мэдэхгүй байж сэгсийтлээ хуралдаад байх юм. Хуралдсаар байгаад юу болж байгааг ч харах сөхөөгүй байна.
Тэнд ардууд автобусандаа мөнгөө төлж чадахгүй алхаж явцгааж байна. Энд хүүхдүүд идэх юмгүй байна. Хамраараа газар хатгаад унаж байна. Зарим нэг ...
бичсэн: Обдоо , 2007-10-24,17:49
Хүний төлөө бусдын иөлөө амьдарлынхаа нэг хэсгийг зориулаад явж байгаа хүмүүсийг би аймаар шүтдэг юм. Хүүхдийн хорих ангиар орсон нэг дунд эргэм насны эр ял эдэлж байгаа хүүхдүүдэд хичээл зааж байна. Бүр үнэн сэтгэлээсээ хамаг анхаарлаа төвлөрүүлээд л бага ч атугай юм сургачихсан гээд л......
Ял эдэлж байгаа ч гэсэн хүүхдүүд маань түрхэн зуурын хичээл заалгуулж байгаа ч царайд нь аз жаргал тодорч, нийгмээс салан тусгаарлагдсан гэдгээ ч мартчихсан байж байхыг нь хараад өхөөрдсөөн. Хамар мамар нь бал мал болцон байсан ш дээ..хөөрхөн
Гэмт хэрэг үйлдэх замд нь нөлөөлсөн эцэг эх, уруу татаг...