Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

Цэрэг байлаа .. гэж

бичсэн: Обдоо , 2010-02-17,12:57

 Хилийн заставуудаар судалгааны ажлаар явж байгаад ирлээ. Сүүлдэж бичиж байгаа бол хүлцэл өчиж байна.

Ака буугаа дүүдээ үлдээгээд

Аранз маньяаркаа бас л үлдээгээд ...

Дасал болсон хорооны хашаа руу

Дахин дахин эргэж хараад

Ховорхон гардаг эр цэргийн нулимс

Хоромхон зуур асгарсан юм

Энэ дуунуудын утгыг ч мэдэхгүй дуулдаг байж дээ. Цэрэгт байхад сайхан байв. Тухайн үедээ л ялны алба мэт санагдаж байвч эргээд бодоход сайхан байдаг юм. Миний төсөөлж байсан хилийн цэргийн алба  үнэхээр бахархам ажээ. Чихээ хөлдөөчихсөн мөртлөө л үгүй гээд нууна. Ер нь барагтай юмыг бол цэргүүд их нуудаг юм билээ. Хили...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Хэзээ ч битгий зогс

бичсэн: Обдоо , 2010-02-09,15:58



     Юм бичээгүй их удаж дээ. Би бичихгүй, сэтгэхгүй байж ерөөсөө тэвчихгүй юм. Судалгаа, шинжилгээ гэсээр байгаад амьдарлаас тасарч, төсөөрч ч байх шиг. Хуучин ажиллаж байсан байгууллагадаа эргэж орох талаар нэг бодож үзэв.   Ганцаараа амьдрах нэг бодлын зүгээр юм шиг. Дотор хүн их хөгжиж, өөртэйгээ ярьж сурав. Хором ч завгүй ажиллаж, хөдөлмөрлөж, бодож, гүйж харайж, суниасаар .... шинэ чанарыг өөртөө өнгө зүлгэн оруулах хүний өөрийн төлөвшлөөс ихээхэн хамааралтай юм байна. Ээждээ баярлалаа гэдгээ хэлээгүй явсаар ....

Айхтар их мөнгө төгрөг үрээд байгаа хэрнээ үр дүнтэй зарцуулсан нь ...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Анхны зүйл бүхэн үнэтэй бас дулаахан

бичсэн: Обдоо , 2010-01-07,09:23

Анхны зүйл бүхэн сайхан байдаг. Их сургуулиа төгсөөд хөдөө хувиарлагдаад очиж байхдаа юу юугүй өнөө маргаашгүй аав ээжийнхээ ачыг хариулаад өгөх юм шиг, яндаж болшгүй далайг эргүүлээд өгөх юм шиг л омголон нөхөр эхнийхээ сарыг өнгөрөөгөөд л няцаж билээ.  Угааасаа орон нутгийн мөрдөн байцаагчийн ажил 20 настай залууд бэрх, их хэцүү байсныг хэлэх үү. Анхныхаа цалингаар аавдаа нутгын “цэнхэр”- ээс ээждээ бас бус зүйл авч хотын онгоцонд дайж явуулчихаад жигтэйхэн баярлаж анх удаа төрийн “том хүн” болж, улс эх орондоо хэрэгтэй зүйл хийчихсэн мэт аймгийн төвөөр тун чиг маадгар алхаж байв даа...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

30 нас, гунихгүй гудийхгүй...

бичсэн: Обдоо , 2010-01-02,15:09
          Шинэ он гарчихлаа. Хийх зүйлс ч маш тодорхой. Товчхондоо 30 гарсан эрийн гунихгүй, гудийхгүй сайхан нас эхэлж байна. Даруу төлөв, ухаалаг ул суурьтай байх ёстой гэдгийг шинэ он гарахын өмнөхөн болсон үйл баримтууд /фактууд/ харуулав.
          Шинэ он гарчихсан байхад шал дав далий юм биччихдэг юм уу. Урьд блогийн нилээдгүй бичлэгүүдийг би ямар нэг эмэгтэй хүнийг эрж хайж байгаа тухай, эсвэл хэн нэгэнтэй суумаар байгаа тухайд зориулсан байх юм. Цагийн гарз гэх нь хаашаа ч юм бэ дээ. Гэхдээ л би хүнд дурласан. Азгүй гэмээр дурлал үргэлжилсээр. Гол нь тэр намайг зүгээр найз байх ёст...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Зүрх сэтгэлд нар манддаг

бичсэн: Обдоо , 2009-12-26,16:11

Сайхан өдөр байна аа. Сайхан андууддаа баярлалаа гэдгээ хэлмээр байна. Би чадна хүүхдийн бие даан төвийн шинэ жил тун сайхан болж өнгөрлөө. Зүрх сэтгэлд нар манддаг. Хүний сэтгэл гэж агуу юм даа. Өөрт байгаа хэдэн төгрөгнөөсөө аваад өгдөг нь хэд билээ дээ. Товчоор хэлэхэд 220 000 төгрөгөөр ёолк хийж дөнгөв. 120 000 төгрөг хүүхдүүдийн бэлгэнд, 120 000 төвийн багийш цалинд зарцуулагдав. Мөнгөний задаргаа: Амраа 100 000, Обод 50 00, Болороо 5+ зүрх сэтгэл, гар бие ,Чимгээ цасан охин, машин тэрэг + дулаан зүрх, Дөлгөөн 50 000 +  өвлийн өвгөн болов.  Ариунцэцэг бэлгэнд явалцсан + зүрх сэтгэ...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Сайхан өдөр

бичсэн: Обдоо , 2009-12-25,16:02
Хүн гэдэг сэтгэлийн амьтан юм даа. Дөнгөж сая гэнэтийн гэмээр үйл явдал болоод... Хууль зүйн яамнаас оны шилдэг ажилтан гэсэн шагналыг авав. 22-нд би гундаж гандсан бичлэг хийж байсан бол одоо сайхан ааштай, дотор гэрэлтэж байна даа.  Сайд өөрөө гардуулж байна. Над шиг бүдүүн тоймын нөхөр энэ удаад огт мэдээгүй байсан болохоор жинсэн өмд алаг цамцтай очиж шагналаа гардлаа. Сайд нүд нь орой дээрэ гарсан боловч дуугай л гардуулж байна. Би ч дуугай л гэмгүй царайлаад авлаа. Өнөөдөр оны шилдэг болсны найранд ирэх хүн байвал ирээрэй. Бүр хуулийн салбарын шилдэг болсон болохоор тэмдэглэлгүй өнгөрөөм...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Би хэн бэ ?

бичсэн: Обдоо , 2009-12-23,09:41
Урьд оруулж байсан бичлэгээ ахин нэг оруулж байна.  Би үүнийг ахин өөртөө сануулах хэрэгтэй болжээ. Бас нэмж хэдэн зүйл оруулав.


Хүн өөртөө үргэлж энэ асуултыг тавьж байх хэрэгтэй юм шиг ээ. Урьд нь хэн байсан одоо хэн болсон, дараа нь хэн болох гээд л …..

 

Энэ зун, намар цалингийнхаа нилээдгүй зоосыг хэрэгцээгүй зүйлд үрж, дураараа дургижээ. Би огт мөнгөгүй болоод саяхан бүүр хоол ч авч идэх, автобус унааны мөнгөгүй хэдэн өдөр болсон чинь нэг л сонин санагдаад. Хэн ч биш болчихсон юм шиг уур хүрээд ч гэх шиг…Үнэхээр сүүлийн хэдэн жил сүрхий л болчихсон юм байна би чинь. Ийм их биеэ тоолоо гэж...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Бэлэг

бичсэн: Обдоо , 2009-12-18,14:42
    Залуухан эр үерхээд удаагүй байгаа хайртай бүсгүйдээ төрсөн өдрөөр нь бэлэг авч өгөхөөр шийджээ. Юу авч өгөхөө удаан бодож эрэгцүүлсний эцэст БЭЭЛИЙ авч өгөх нь хамгийн тохиромжтой гэж боджээ. Учир нь энэ бас ч үгүй романтик боловч хэтэрхий дотноссон хүний бэлэг биш юм. Тэгээд хайртай бүсгүйнхээ дүүтэй хамт их дэлгүүрт хос цагаан бээлий худалдан авчээ. Харин найз бүсгүйнх нь дүү өөртөө ТУРСИК авчээ. Авсан зүйлсийг нь боож байхдаа худалдагч будилж турсикийг нь залууд, бээлийг нь бүсгүйн дүүд өгчээ. Мань залуу тэрхүү бэлгээ доорхи үгсийг бичсэн цэцэгтэй ил захидлын хамт болзоот...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Алдаа ямар үнэтэй вэ?

бичсэн: Обдоо , 2009-12-17,10:26
Амьдарлын ханиа зөв сонгоорой бүсгүйчүүд минь

Судлаачын хувьд гэмт хэргийн талаар янз бүрийн факт цуглуулж яваад анхаарал татсан нэгэн эмгэнэлт явдалтай холбоотой мэдээлллийг олж авсан юм. Энэхүү үйл явдал саяхан болсон бодит явдал бөгөөд энэнээс амьдарлын ханиа яаран сонгож байгаа эмэгтэйчүүдийг анхаараасай, бага сага ч гэсэн ухаарал аваасай гэсэн үүднээс бичсэн юм. Ингээд энэ эмэгтэйн захиаг толиулъя

          Юуны өмнө надад тохиолдсон энэ зовлон өөр бусад хүмүүст битгүй тохиолдоосой гэж найднам. Болдогсон бол жилийн өмнө болсон энэ явдлыг ухраагаад өөрийгөө ийм тэнэг алхам битгий хийгээрэй ...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Гунигт дуу бүү аял .

бичсэн: Обдоо , 2009-12-11,16:09

      Би одооноос эхлэн эхнэр эсвэл найз бүсгүй хайхгүй байхаар шийдлээ.Блогоор ч тэр бодит амьдрал дээр ч тэр. Хайр дурлал энэ тэр гэж худлаа юм доо. Бүтэхгүй юм. Дэмий л сэтгэл зүрхээ өвтгөж зовоох . Залхаж гүйцлээ. Яг л нуруугаа авахуулсан морь шиг. Эмэгтэйчүүд намайг эр хүн гэхээсээ илүүтэйгээр ямар нэг “нийтийн хүн” эсвэл уйдсан үедээ гуниг сэргээгч, хөгжилтэй залуу, “запас дугуй” гэдэг нүдээр харах нь их.
                     Энэ ч яахав. Хүүхдийн төвийн үйл ажиллагаатай холбоотойгоор хүмүүс сайт руу бүдүүлгээр халдаж доромжилж, дээрэлхэж байна. Тэр бидний тухай сайн мэддэг хүн бол...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Serial killers-9

бичсэн: Обдоо , 2009-11-23,16:36


Yang Xinhai , Yoo Young-Chul, бас Монгол гэмт хэрэгтнүүд...

Энэ удаад Азийн цуврал алуурчдыг оруулахаар шийдлээ. Азиуд угаасаа хаалттай ул.. Хийж байгаа зүйл нь ч тэр далд байдаг ... Угаасаа ийм зүйлийг нийгэмдээ ил цацаад байдаггүй сонин улс. Тиймээс энэ тухай зарим нэг зүйлсийг өгүүлсүү.

Yoo Young-Chul:

33 настайдаа цаазаар авахуулсан. Түүнийг 19 аллагад буруутгадаг боловч тэр өөрөө 26 алсан гэж мэдүүлсэн байдаг. Өмнөд Солонгосын мөрдөн байцаагч Huh Won-Sik хэлэхдээ түүнийг тус улсын түүхэн дэх хамгийн аймшигтай алуурчин хэмээн тодорхойлжээ. Биеэ үнэлэгч, массажист...

төрөл:
сэтгэгдэл: |

Criminal man & prostitutor

бичсэн: Обдоо , 2009-11-19,13:25
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

serial killer- 8

бичсэн: Обдоо , 2009-11-18,10:49

Ганнибал- Жеффри Дамер
Жинхэнэ ганнибал. Дэлхийн шилдэг цуврал алуурчинд энэ эрийг багтаахгүй бол алдас болно. “Хүн идэгч” нэрээрээ сериал криминал ертөнцөд тун алдартай  тэрээр 1990 онд Америкийг жинхэнэ донсолгож, дэлхий даяар шуугиан тарьж байлаа. Түүний бодит дүрээс сэдэвлэн “Хурга майлах цагаар”, Ганнибал зэрэг кинонууд хийгдсэн.
       Чихэр боовны үйлдвэрийн ажилчин, садист, гомосексуалист, ганнибал алуурчин энэ хорвоо дээр олон байхгүй гэж найдаж байна. Түүний уран нарийн арга хэрэглэж, зэрлэгээр алж идсэн хүний тоо 15, бусдыг нь тогтоож чадаагүй юм.
        1991 оны 6 дугаар сарын дула...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Улс гэрийг байгуулахад хүн бүрийн хүчин туслалцаа хэрэгтэй гэдэг шиг надад хүүхдүүдэд маань туслалцаа, сэтгэл зүрхний хандив хэрэгтэй байна.

бичсэн: Обдоо , 2009-11-16,13:41

Би чадна” гээд Хүүхдийн төлөө төвөө хөл дээр нь босгох гээд энэхүү бичлэгийг бичиж сууна. Улс гэрийг байгуулахад хүн бүрийн хүчин туслалцаа хэрэгтэй гэдэг шиг надад хүүхдүүдэд маань туслалцаа, сэтгэл зүрхний хандив хэрэгтэй байна. Ямар нэг төрийн бус байгууллагын нэр барьж мөнгө төгрөг нэхээгүй, залилан хийх гээгүй юм шүү. IMG_3101

Угаасаа цэвэр хувь хүмүүсийн өглөг, дэмээр боссон энэхүү төв маань нэг жилийн ойтойгоо золгож байна. Зөвхөн өнчин ядуу хүүхдүүд гэж туйлшрахгүй гэр орондоо хичээл ном унших, чөлөөт цагаа өнгөрүүлэх боломж тааруу тийм газар газар… хүүхдүүдийн инээд хөөр бялхсан, буж...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Serial killer-7

бичсэн: Обдоо , 2009-11-11,11:08


Kenneth Bianchi, Angelo Buono

”The Hillside Stranglers” нэрээ алдаршсан цуврал алуурчид

1970 онд хэд хэдэн бага насны охидыг хэрцгийгээр хүчиндэж, мөчилж алсан хэрэг гарч цагдаагийнхан Бианчиг сэжиглэн баривчилжээ.

Ёолинда Вашингтон 1 настай 10 сарын 17 нд алуулснаар үеэлүүдийн цуврал эхэлжээ. Yүний дараагаар 15 настай Judith Miller, 21 настай Elissa Kastin, гээд зэрэмдэглүүлсэн, мөчлүүлсэн цогцоснууд ар араасаа хөвөрч эхэлжээ.

Хиллсайдын боомилогч: 1951 оны 5 сард Нью Иорк хотын Орчэстр дүүрэгт Процедант шашинт эхээс Кеннет Бианчи мэндэлжээ. Тэр 11 насандаа сургуульд сурдаг байхдаа уур уцаарта...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Serial killer-6

бичсэн: Обдоо , 2009-11-04,09:25

Александр Пичушкин

 Москва хотод дөчин есөн хvн алсан хэргийн шvvх хурал 2008 онд болж. “Чикатилогийн шийрийг хатаасан эр” гэж яригддаг. Оросын хэвлэлийн хэрэгслvvд тvvнийг баривчилсний дараа тvvнийг “Битцевскийн Манъяк” гэж нэрлэжээ. Уг гэмт хэрэгтэн залуу нь 33 настай бөгөөд тvvнийг Александр Пичушкин гэдэг аж. Тэрээр нэг хэсэгтээ хийсэн хэргээ хvлээхгүй байсан бөгөөд эцэстээ нотлох баримтанд гүйцэгдэж 61 хvн алснаа мэдүүлсэн юм. Тэрээр 1992 оноос Москвагийн өмнөд хэсгээс эхэлж хvн алж эхэлсэн бөгөөд бvтэн 14 жил тvvний аллага vргэлжилжээ.

Тэрээр 2006 оны 6-р сард баригдсан юм. Оросууд тvv...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Туулайтай түрийвч

бичсэн: Обдоо , 2009-11-01,12:47
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

serial killer - 5

бичсэн: Обдоо , 2009-10-23,14:19

 

Энэ хэрэг нэг хэсэгтээ бүр дуулиан болсон л доо. Илэрхээсээ өмнө “хит” болчихсон байсан хэрэг. Ямар сайндаа энэ хэргийн явц байдлын талаар дуулж мэдэж байсан хаа газрын монголчууд бид айж, бэмбэгнэж байхав.               

АНУ-ын Вaшингтон хотноо 2002 оны 10-р сарын 2-22 өдрийн хооронд 14 хүнийг буудсан гэмт хэрэг гарсан. Үүнээс: 10 хүн нас барж, 3 хүн шархдан, 1 хүнд эд материалын хохирол учирсан байна. Энэхүү гэмт хэргийн хохирогч тус бүр их биеийн дээд хэсгээр зүрхэн тус газраа болон толгойн тус газраа 1 сумаар буудуулж амь насаа алдсан. Өөрөөр хэлбэл нэг хүнийг 1 сумаар алсан байн...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Serial killer - 4

бичсэн: Обдоо , 2009-10-20,17:56

За тэгэхээр үүнийг уг нь би бүүр serial killer-1 оруулах ёстой байлаа. Мэдээж энэ бол алдарт Андрей Чикатило “Эрин зууны аймшигт алуурчин гэгдэх энэ эр нийтдээ 53 эмэгтэйчүүд хүүхдүүдийг, төрөл бүрийн аргаар алж, хороожээ. Бэлгийн болон Сэтгэл зүйн өвөрмөц хам шинж нь түүний энэхүү үйлдэлд “дэм” болж олон жил баригдалгүй явж чадсан байна .

Andrei Romanovich Chikatilo (Russian: Андрей Романович Чикатило, Ukrainian: Андрій Романовіч Чікатіло); October 16, 1936 — February 14, 1994) was a Soviet serial killer, sex offender
 
, nicknamed the Butcher of Rostov, The Red Ripper or The Ros...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Цуврал алуурчид- 3

бичсэн: Обдоо , 2009-09-30,11:59

Белль Ганнес  /1859-1908?/

Энэ удаад та бүхэнд онцгой цуврал алуурчнаар “бэлэг” барьяа гэж бодлоо. Энэ бол эмэгтэй цуврал алуурчин  Белл Ганнес юм.

“Алуурчин эхнэр” гэсэн нэрээр гэмт хэргийн ертөнцөд алдаршсан тэрээр 1859 онд Норвегийн цагаач иргэний гэр бүлд төржээ. Өөр нэг мэдээлэлд түүнийг Христианд төрсөн, хэрмэл илбэчин эцэг нь охиноо ид шидэнд сургасан ч гэж ярьдаг. Белль 1884 онд Макс Сорсенсон гэгчтэй гэрлэсэн боловч нэг ч хүүхэд төрөөгүй учраас 3 охин үрчилж авчээ. 1890 онд Макс Сорсенсон нас барж эхнэртээ их хэмжээний даатгал үлдээжээ.  Оршуулгын дараа Белл их хэмжээний даатгал авсан ...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих
© Миний блог